Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Шатахуун үнэ 250 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн гэв

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом буурсантай холбогдуулж Монгол Улсад шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга хүргүүлсэн билээ. Тэгвэл асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Энэ талаар асуулга тавьсан гишүүд мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. 2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. Өнөөдөр 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ байна. Цаашдаа бензин шатахууны үнэ өсөхгүй, доод хязгаартаа 2-3 жил байна гэж судлаачид үзэж байгаа. Тийм ч учраас дэлхийн олон оронд шатахууны үнийг хямдруулж байна. Монгол Улс ч оновчтой зохицуулалт хийж 2020 он хүртэл шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах боломжтой. Хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн байна. Шатахууны үнийг буулгаснаар ард иргэдийн эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлд хэмнэлт гарна, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн зардал багасч ашиг нэмэгдэнэ. Нүүрсний салбарт л гэхэд олборлолтын зардлын 50 хувийг шатахуун эзэлж байна. Тэгэхээр шатахууны үнийг бууруулах замаар ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх боломж байна” гэв.

Мөн “Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ огцом дахин буурсантай холбогдуулан БНХАУ 41.1, ОХУ 48.2, АНУ 15.1, Вьетнам 28.5, Герман 29.3 хувиар шатахууны үнээ бууруулсан. Харин Монголд 2.5 хувиар буурсан. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байна. Тиймээс шатахууны үнийг буулгах талаар Засгийн газар оновчтой арга хэмжээ авах ёстой” гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан