Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
БНХАУ газрын тосны салбарт хүчтэй өрсөлдөж эхэллээ

Б.БААТАР

Газрын тосны төлөөх дайн дэлхийн өнцөг булан бүрт явагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Ойрхи Дорнодын дайн газрын тосны төлөө байсан гэдгийг дэлхийн их гүрнүүд мэдэж л байгаа. Өнөөдөр Ази төдийгүй дэлхийд хамгийн том эдийн засагтай улс орон болох БНХАУ газрын тосны төлөө улс төрийн томоохон алхмууд хийж хөдөлгөөнд орж эхлээд буй. Олон улсад арлын төлөө хэрүүл хийдэг байсан БНХАУ ирээдүйд газрын тосны төлөө цэрэг хөдөлгөж ч магадгүй болоод байна.

Өмнөд Хятадын тэнгист нөхцөл байдал хурцдах тийш ханджээ. Тодруулбал, Вьетнам улс Хятадыг газрын тосны цооног руу дайрах, газрын тосны эрэл хайгуул хийх зорилготой цэрэг хөдөлгөж эхэлсэн талаар олон улсад гомдол мэдүүлсэн байна. Хэдийгээр цэрэг хөдөлгөөгүй ч Хятадын зүгээс эргийн хамгаалалтын газар газрын тосны цооног ухах төхөөрөмжүүд болон жижиг олборлогч ихээр оруулж иржээ. Маргаантай байгаа гэх энэхүү Өмнөд Хятадын тэнгисийн газар нутагт газрын тосны эх үүсвэрүүд ихээр олдох болсон нь хятадуудын шуналыг хөдөлгөж байгаа нь ойлгомжтой. Гэвч НҮБ-ын зүгээс 21 дүгээр зуунд газар нутгийн маргаантай асуудал байх ёсгүй, маргаантай гэсэн ойлголт байх ёсгүй гэсэн тайлбарыг өмнө нь хийсэн.

Тэгвэл Вьетнам болон БНХАУ-ын далай тэнгисийн хараа хяналтыг харьцуулаад үзвэл Хятадын арай илүү. Гэхдээ Вьетнам өөрийн гэсэн бүс нутагтаа буюу далай тэнгисийн бүсэд 2013 оны сүүлийн сар хүртэл төдийлэн анхаарч, хараа хяналт тавиагүй. Энэ  нь ч хятадуудад сайхан боломж байсан учир газрын тосны өрөмдлөгө явуулж, олборлолт хийх таатай орчныг бий болгосон. Харин 2014 оноос БНХАУ, Вьетнам хоёрын хооронд далай тэнгисийн маргаан эхэлж, үүнд дэлхий нийт анхаарал хандуулж эхэлсэн. Харамсалтай нь, энэхүү газрын тосны төлөөх маргаан нь сүүлдээ улс төрийн шинжтэй болж хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзсан удаатай. Мөн Хятад маргаантай хэсгээс 981 тонн баррел газрын тос олборлосон талаар мэдэгдсэн нь Вьетнамын дургуйцлийг ихэд хүргэсэн билээ. Газрын тосыг эх газар руу тээвэрлэсэн энэ үйлдэл нь цэвэр Хятад улсын буруу гэдгийг вьетнамчууд баталж буй. Мөн хууль бусаар далай тэнгисийн хэсэг рүү нэвтэрч ийнхүү түрэмгийлэх хандлагатай үйлдэл гаргасныг олон улс ойлгох хэрэгтэй талаар өгүүлэх болсон. Харин үүнийх нь хариуд олон улсын зүгээс далай тэнгисийн яг аль хэсэгт олборлолт явуулж буйг тодорхойлж өгөхийг шаардах болсон нь вьетнамчуудыг гацаанд оруулаад байгаа юм.

Харин Хятадын Хайнан арал Вьетнамын төв хэсэг хооронд энэ бүх яриад байгаа далай тэнгисийн газар зүйн байрлалыгзарим хүнхуурай газар мэтээр эндүүрээд бай­­­­даг талтай. Тиймдээ ч хэвлэлүүд хуурай газар биш далай тэнгисийн хэсэгт дээрх бүх үйл явдал өрнөж буй гэдгийг тодотгон бичиж байгаа. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэхийн тулд Ханой арал дээр талууд болон төлөөлөгчид долоо хоногт нэг удаа уулзсаар байгааг тэд онцолж байна.

Тэгвэл вьетнамчуудын дургуйцлийг хүргэж байгаа бас нэг зүйл нь “Хятадын хээрхэл” аж. БНХАУ-ын зүгээс олон улсад маргаантай байгаа бүс нутгийн талаар нэг л тайлбар хийсээр ирсэн. Тэд “Бид далай тэнгист хяналт тогтоодог” гэсэн байр суурь нь ийнхүү олон хүний дургүйг хүргэсэн гэж зарим олон улсын тоймч дүгнэн хэлсээр байна. Өмнөд Хятадын тэнгисийг үндсэн таван хэсэгт хуваадаг. Хятад, Вьетнам, Малайз, Бруней, Филиппин гэж ангилдаг. Эдгээр таван улсын дунд аль нь ч эзэмших ёсгүй хэсэг гэж бий. Үүнийг л Хятад ашиглаад байгаа учраас бусад улс орон барьцах өнгө аястай асуудалд хандаад байгаа талаар “Ройтерс” агентлаг ч хөнджээ.

Асуудлын гол нь Хятадад газрын тосны эрэлт их, нийлүүлэлт бага байгаа учраас нөхцөл байдал хүндэрч байгаа аж. Хятад ч гэлтгүй Азид газрын тосны үнэ  хүндэрсээр буй. Дэлхийд их гүрнүүд Ойрхи Дорнодод газрын тосны төлөө тэмцэл өрнүүлж байхад Азид дагаад хямрах нь ойлгомжтой. Ази дахь нэг баррел газрын тосны үнэ өсөх буурах гэхээс илүүтэй нийлүүлэлт эрэлт нь хэлбэлзэх аюул нь улс орнуудыг хөдөлгөөнд оруулсан. Хамгийн их сандарч байгаа улс нь Хятад. Учир нь, том зах зээлд том эрэлт нийлүүлэлт хэрэгтэй. Үүний тулд эрх баригчид улс төрийн томоохон  алхмуудыг шийдвэртэй хийх хэрэгтэй болоод байгаа юм.
Ази дахь газрын тосны үнэ өдөр өдрөөр хэлбэлзэж байгаа нь шууд Ойрхи Дорнодтой холбоотой. Мөн Арабын улс орнууд Азийн улс орнуудад газрын тос бага хэмжээгээр нийлүүлж байгаа нь асуудлыг хурцатгаж байна. Мэдээж улсын дотоод хэрэгцээг 100 хувь хангах улс Азид байхгүй. Тийм учраас БНХАУ газрын тосны төлөө гэсэн улс төрийн шийдэмгийн алхмуудыг хийж байгаа юм. Мэдээж Хятад улс Азийн улс орнуудад голлох тоглолтыг явуулах нь ойлгомжтой. Шанхай индекс болон Хонконг Бээжингийн хөрөнгийн зах зээл дээр газрын тосны үнээр хүссэнээрээ тоглолт явуулах давуу байдал тэдэнд бий. Энэ оны хувьд гаднаас орж ирж байгаа газрын тосны нийлүүлэлтийг 16 хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа талаар газрын тосны Азийн компаниуд хэлэх болсон. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гадаад газрын тосны нийлүүлэлт таван хувиар буурсан талаар Хятадын эрх баригчид онцолсон. Тиймээс нэг баррел нефтийн үнийг эрэлт нийлүүлэлттэй тэнцүүлэх нарийн бодлого явуулах шаард­­лагатай тул асуудалд болгоомжтой хандаж байгаа нь энэ аж.

Газрын тосны бизнест ганц л дүрэм үйлчилдэг гэдэг. Тэр нь бүх худалдааг улс орнууд ам.доллараар хийх сонирхолтой бас хүсэлтэй байдагтай нь холбоотой. Нийлүүлж байгаа орнуудын хувьд ам.доллар ашигтай. Харин авч байгаа улс орнуудад ам.доллар ашиггүй бас цаана нь шатахууны үнэ өсөх нэг шалтгаан болдог гэдэг. БНХАУ-ын юань газрын тосны бизнест төдийлэн гүйлгээнд орж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ юаний оронд орлуулах бартерын бизнес хийж байсан удаа бий. Мэдээж тодорхой хувь нь бартер. Ингээд Ази дахь газрын тосны гадаад нийлүүлэлт ихэнх нь ам.доллар байдаг учраас яах ч аргагүй эдийн засагт нь ам.долларын нөлөө байсаар л байна. Энэ нь АНУ-д хамгийн ашигтай байдал бий болгосоор л байгаа юм. Хятадууд “Газрын тосны дэлхийн сүлжээг АНУ одоо ч гэсэн ам.доллараар дамжуулан хянаж чадаж байгаа гэдэг нь тэдэнд давуу байдлыг олгож байна” хэмээн дотроо шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Үүний эсрэг л бодлого явуулж чадах юм бол Азийн газрын тосны бизнесийг БНХАУ хянах боломжтой болж байгаа юм. Хэрэв тэгж чадах юм бол юанийн ханш өсч, газрын тосны салбарт Азид Хятад толгой цохиж эхэлнэ. Үүний тулд хятадууд шуурхай ажиллаж, шийдэмгий алхмууд хийж эхлээд байна. Ханшийн зөрүүгээс болж газрын тосны бизнес алдагдалд ороод байгааг Хятадын Сангийн яамнаас хүртэл байнга анхааруулдаг. Өөрөөр хэлбэл, юань газрын тосны салбарт багадаж байгааг харуулсаар байна. Газрын тосны нөөц болон нийлүүлэлт зогссон багассан тохиолдол ам.долларын ханш өсч, дараагийн нийлүүлэлт хүртэл ам.доллар бага багаар өсч байгааг Хятадын ханшийн тоглогчид дээш нь мэдэгддэг аж. Тэд ч газрын тосны үнэ ханшийн зөрүүн дээр л тоглолт явагдаад байгааг ойлгож буй. Гэхдээ л бусад салбарт ам.доллартай холбоотой асууд­лыг шийдвэрлэх чадал Хята­дын эдийн засагт байсаар л байна.

0 Сэтгэгдэл
Монгол улс Дорнод, Сүхбаатар, Өмнөговь зэрэг аймгуудаа болон УБ хотынхоо 100 айл тэргүүтэй захын хороололуудыг нэг их хайхардаггүй болохоор Хятадууд анхаарал тавиад л хөшөө дурсгал босгож, нүүрс шороог нь өөрсдөөр нь урагш зөөлгөөд цагдааг нь хүртэл хувцаслаад л саад болоод байгаа ганц нэгийг нь амиа хоролсон болгоод байдаг юм байна л даа
Хамгийн их уншсан