Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
С.Сторчак: Монгол Улс Оросоос их хэмжээний зээл хүсч магадгүй

Монгол Улс, ОХУ-д төлөх ёстой өрөө барагдуулсны дараа их хэмжээний рублийн зээл хүсч магадгүй гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдсэн байна.
Мягмар гарагт болсон ОХУ-ын Төрийн Думын Санхүүгийн зах зээлийн байнгын хорооны хуралдаанаар 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Москвад зурсан хэлэлцээрийн дагуу Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийг барагдуулах тухай асуудлыг хэлэлцжээ.

“Хамгийн гол нь өмнөх өрийг барагдуулах тухай яриа байна. Монгол Улс биднээс их хэмжээний рублийн зээл хүсч байгаа. Тэгэхээр өмнөх өрөө барагдуулбал шинээр хэлэлцээр хийж болох юм” гэж С.Сторчак энэ үеэр хэлжээ.
Тэрээр Орос төсвийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа болохоор хэдийгээр тэд өмнөх өрөө барагдуулж үүргээ биелүүлсэн ч энэ онд гадаад орнуудад шинээр зээл өгөхөө түр азнаж байгаа гэж мэдэгдсэн юм. 

ОХУ-ын Засгийн газар Монгол Улсаас Орост төлөх өрийг барагдуулах тухай хэлэлцээрийн төслийг 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Төрийн Думд өргөн барьсан юм. Энэ баримт бичигт тусгаснаар бол 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар Монгол Улсаас ОХУ-д төлөөгүй үлдсэн өр нийтдээ 174,2 сая ам.доллар байгаа, бүгд хугацаа хэтэрсэн зээл аж.

2010 оны арванхоёрдугаар сард ОХУ, Монгол Улсын хэлэлцээрээр Монголын төлөх нийт өрийн 97,8 хувийг чөлөөлсөн юм.

0 Сэтгэгдэл
Ene ih yriin 97.8 hubiig enhbayar tsairuulsan elbegdorj bat yyl hoyor yr neheh suuriig tabij baina
Хамгийн их уншсан