Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
ҮХЦ-ийн алдааг УИХ засчихлаа, одоо арилжааны банкууд.....


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  анхны хэлэлцүүлгээр нь баталчихлаа.
Ингэснээр Үндсэн хуулийн цэцээс энэ хуулийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргаж, үүнээс нь болж банкууд ипотекийн зээлээ зогсоосон гацаа  арилж байгаа юм.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нэгэнтээ УИХ эдгээр хуульд өөрчлөлт оруулчих юм бол арилжааны банкууд найман хувийн зээлээ үргэлжлүүлнэ, цаашид зээлийн хүүг бүр таван хувь болгоход ч бэлэн гээд хэлчихсэн.
Тэгэхээр одоо банкуудад хуримтлагдаад байгаа нйман хувийн хүүтэй ипотекийн зээл хүссэн  хэдэн арав, зуу, мянган өргөдлийг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэсэн үг. Магадгүй дахиад нэг алхвал ипотекийн зээлийн хүүг Н.Золжаргал ерөнхийлөгчийн хэлснээр таван хувь болгоход ч ойрхон байна.

Гэхдээ УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа бас нэгэнтээ найман хувийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг УИХ цагаан сарын өмнө шийдвэрлээд холбогдох хуулийг нь баталчихна. Харин зээлийн хүүг таван хувь болгоход цаг хугацаа хэрэгтэй гээд хэлчихсэн байгаа.
Ингэхээр нийслэл, аймгийн төвүүдийн иргэд орон сууцтай болох, аажмаар гэр хорооллоос гараад байгаа утааг бууруулахад нэн тустай орон сууцжуулах ажил цаашаа үргэлжлэх боломж бүрдлээ.

Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш 76,6 мянган иргэн арилжааны банкуудаас нийтдээ 3,4 их наяд төгрөгийн зээл авсан байдаг. Мөн ч олон айл орон сууцанд орсон доо.
Гэтэл 2015 онд 24350 орон сууц ашиглалтад ороод заримыг  нь арай борлуулж  амжаагүй байхад дээрээ тэнгэрээс өөр зүйлгүй ҮХЦ энэ зээлийг зогсоох түлхүүрийг түлхсэн юм.

Эдийн засгийн хямрал, ер нь ч бэлэн мөнгөөрөө орон сууц худалдаад авчих  хуримтлалтай болж чадаагүй монголчуудын хувьд ипотекийн зээл хувь хүндээ ч, улс оронд ч, байгаль орчинд ч тун чухал зүйл болох нь ҮХЦ-ийн шийдвэр гарснаас хойшхи энэ хэдэн хоногт мэдрэгдлээ.
Одоо энэ 2016 онд нийслэл Улаанбаатарт 18900, аймаг орон нутагт 7100 орон сууц ашиглалтад орно гэж байгаа.
Ипотекийн зээлээр, бүр найман хувийн зээл аваад орон сууцтай болох чадвар бүхий иргэн монгол улсад 63 мянга байна гэсэн бас нэг тоо байна.

Энэ айлууд орон сууцанд орж амьдрах орчноо сайжруулах  нь хэний таашаалд нийцэхгүй болоод хэн нь, хэний захиалгаар ямар шийдвэр гаргаад байдаг юм бол. Юутай ч өнөөгийн эрх баригчид, УИХ хэлсэн амандаа хүрч ҮХЦ-ийн алдааг засчихлаа.

Одоо арилжааны банкууд хэлсэндээ хүрч найман хувийн зээлээ үргэлжлүүлэхээ хэзээ эхлүүлэх юм бол гэээд зээл хүссэн өргөдлөө бичээд материалаа бүрдүүлчихсэн иргэдийн хүлээлт л үлдлээ. Тэгээд таван хувийн хүү......

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан