Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
2015 онд гадаад худалдаа 872.3 сая ам.долларын ашигтай гарчээ


2015 онд Монгол Улс 147 оронтой гадаад худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум ам.доллар, экспорт 4.7 тэрбум ам.доллар, импорт 3.8 тэрбум ам.доллар болж гадаад худалдаан 872.3 сая ам.долларын ашигтай гарчээ. Өмнөх оны мөн үеэс 334.7 сая ам.доллар буюу 62.2 хувиар гадаад худалдааны тэнцэл өссөн байна. Харин экспортын хэмжээ өмнөх оныхоос 1.1 тэрбум ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Ялангуяа нүүрс, газрын тос, төмрийн хүдрийн болон зэсийн баяжмал зэрэг гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүүний экспорт буурсан нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүний импорт 527.5 сая ам.доллараар буурснаар,  импортын хэмжээ 1.4 тэрбум ам.доллараар буурахад голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүний импорт гэдэгт автомшины шатахуун, түлш ордог аж. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэл, суудлын автомашин, ачааны тэрэг зэрэг тээврийн хэрэгслийн импорт буурсан нь нийт импортын хэмжээ буурахад гол нөлөө үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан