Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Ипотекийн зээлийг сэргээх, хүүг нь таван хувь болгох боломж бүрдлээ

Л.НОМИН

УИХ-ын дарга З.Энхболдод Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Энэ бол иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан ипотекийн зээ­лийг сэргээх тухай асуудлыг шийдэх нь гэсэн үг юм.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгодог. Тухайлбал, 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн аж.
Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ. Дээрх практик үндэслэл, шаардлагын дагуу боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын 27 гишүүн санаачлан ийнхүү өргөн барилаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар са­рын 9-ний өдрийн 11 дү­гээр тогтоолоор Иргэний хуулийн 171-ийн хоёрдугаар хэсэг болон Үл хөдлөх эд хөрөн­­гийн барьцааны туай хуу­лийн холбогдох зарим заалт хүчингүй болсон. Мар­­гааш нь  Банкуудын хол­­бооноос “Найман хувийн хүү­тэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо” гэж мэдэгдэж эхэлсэн. УИХ-ын гишүүний хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулаад, Засгийн газар болон Банкны холбоо, банкууд, ард иргэдээс зохих саналыг авсны үндсэн дээр энэ хуулийн төслийг өргөн барилаа. Гуравдагч этгээдэд барьцаанд буй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ банкнаас зөвшөөрөл авахыг үүрэг болгож байгаа. Харин хөлслөх буюу түрээслэх асуудал Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй хэвээрээ. 
 
Энэ хууль батлагдсанаар инфляцын түвшин 2,9 хувьд хүрч буурна гэж үзэж байна. 2012 оноос хойш 80 мянга гаруй өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон. Цаашид 200-гаад мянган өрх энэ зээлд хамрагдах хүлээлт бий. Инфляц буурсантай холбогдуулан ипотекийн зээлийг таван хувиар үргэлжлүүлэх боломжтой гэдгийг банкууд мэдэгдэж байгаа” гэсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хуулийн төслийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүллээ. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх найман хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Монголбанкны удирдлагууд инфляц 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, таван хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэдгийг ч хэлсэн. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль нь найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах л хуулийн төсөл юм. Хуулийн төсөл батлагдчихвал иргэд найм биш таван хувийн хүүтэй зээлд хамрагдаад явах боломж бүрдэнэ.

Энэ хууль батлагдахад Ардчилсан намын зүгээс бүхий л хүчээ дайчлан ажиллана. Бүлэг, намууд ч гэсэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цагаан сарын өмнө л энэ хуулийн төслөө батална гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд ч хэлсэн.  Орон сууцны 80 ам.метрээр нь хязгаарлагдахгүй болно. Зарчмын шинжтэй чухал өөрчлөлт нь энэ юм. Таны орлого 450 мянган төгрөг байсан ч орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 ам.метр байрны зээл авч болно. Өнөөдөр найман хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай бол энэ хууль батлагдсанаар заавал нэг сая төгрөгийн орлоготой байх шаардлагагүй болж байгаагаараа онцлог” гэж тайлбарлалаа.

Тус хуулийн төслийг энэ долоо хоногт нам, эвслийн бүлэг, холбогдох Байнгын хороод, УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр хуваарьт багтсан. Зөвхөн ипотекийн зээл гэлтгүй арилжааны банкуудын зээл зогсоод байгаа бол уг хуулийн төсөл батлагдсанаар банкуудын үйл ажиллагаа хэвийн явагдах боломж ч мөн нээгдэх юм.

0 Сэтгэгдэл
ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ БАЙХАД ТАВАН ХУВИЙН ХҮҮ ЯМАРЧ БАТАЛГААГҮЙ.
манай хууль тогтоогч нар банкны эрх ашгийг хамгаалсан хуульд юун хурдан ханцуй шамлан орж байх юм бэ жирийн иргэний эрхийг хохироож байгаа түм бусан асуудал цаана чинь байна
bas deeerees n nemeed 20 % uridchilgaatai bolno bizdee?
Хамгийн их уншсан