Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Ипотекийн зээлийн хүү таван хувь болох боломжтой

Он дамжин яригдсан банкны зээлийн барьцааны асуудлыг удахгүй шийдэх нь бололтой. УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд ипотекийн зээлийн асуудалтай холбоотой танилцуулга хурал болов. Найман хувийн зээлийн хүүг тав хүртэл хувь болгон бууруулах боломжтойг судалж байгаа аж. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд, Монголын ипотекийн корпорацын захирал Д.Гантөгс, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, нар мэдээлэл хийж танилцуулсан.

Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж дүгнэлт гаргаснаар хууль үйлчлэх боломжгүй болж, банкууд цалингийн зээлээс бусад төрлийн бүх зээлээ зогсоосон. УИХ дахь АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг уг алдааг залруулах үүднээс шаардлагатай хуулийн төслийг санаачилж, яаралтай батлуулна хэмээн мэдэгдээд буй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа энэ долоо хоногт багтаан УИХ-д өргөн барихад бэлэн болсон аж. Танилцуулгын үеэр албаны хүмүүс зарим мэдээллийг өгөв.

Монголын ипотекийн корпорацын захирал Д.Гантөгс “Улаанбаатар хотод 352 мянга 812 өрхийн 148 мянга гаруй нь орон сууцанд, 204 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаа. Үүнээс зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий. Найман хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Зээлдэгчийн тоо 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тав дахин өссөн үзүүлэлттэй байна.

З.Энхболд: Цэц “барьцаалбар” гэдэг хуулийн хэллэгийг ойлгоогүй

/УИХ-ын дарга/

Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр бол “Барьцаалбар” гэдэг хуулийн хэллэгийг ойлгоогүйтэй холбоотой. Энэ үгийг эргээд санах хэрэгтэй. 2009 оны хууль гарахаас өмнө энэ үг монгол хэлэнд байгаагүй. Энэ үгийг Чимэд гуай оруулж ирж байсан юм. Барьцаалбар гэдэг бол байрны ордер гэсэн үг биш л дээ. Яагаад биш вэ гэхээр өмч нь болоогүй учраас. Манайд моргейжийн зээл байгаагүй учраас Deed гэдэг үг байгаагүй. Үүнийг барьцаалбар гэж орчуулсан. Өмч болох хүртлээ банкин дээр хадгалагддаг, банкнаас зөвшөөрөл авдаг хамгийн гол бичиг баримт бол барьцаалбар. Барьцаалбарын загварыг хуульд заагаад өгчихсөн. 2009 онд энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчаар намайг ажиллаж байхад маш олон хүн эсэргүүцсэн юм. Барьцаалбар гэдэг үг байхгүй, ийм ойлголт байхгүй гээд. Ингээд 2012 оны хууль гараад 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл хэвийн явж байсан. Цэц барьцаалбар гэдгээ ойлгохгүйгээр чөлөөтэй эргэлдэхийг нь зөвшөөрчихсөн нь утгаа алдчихаж байгаа юм. ҮХЦ барьцаалбар гэдгийг байрны ордер гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Гэтэл барьцаалбар чинь өөрөө өмч болох хүртлээ 20 жил хэрэгтэй. Цэц ийм хохиролтой шийдвэр гаргасан учир буруутгаад байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн гол суурь багана нь барьцаалбар өөрөө. Монгол Улсын санхүүгийн систем суурь гэж байдаг. Яг энэ үед ипотекийн зээл суурь нь болчихоод байна. Барьцаалбар нь зээлдэгчийн зөвшөөрөлгүй чөлөөтэй эргэлтэд ордог улс дэлхий дээр нэг ч байхгүй. Үүнээс үүдэн иргэд эзэмшлийн орон сууц, автомашинаа барьцаалах гэх зэрэг зээлийн зарим үйлчилгээ зогсчихсон. Тиймээс Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзсэн.

Ингээд орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж таван хувьд хүргэх бололцооны талаар танилцуулж, моргейж калкулятор буюу тооцооллын программд боломжит хувилбаруудын тооцоо хийж үзүүлэв. Үүний үр дүнд орон сууцны зээлийн хүүг тав болгон бууруулснаар тухайн зээлтэй өрхийн амьдралд гарах эдийн засгийн хэмнэлтийн талаар моргейж калкуляторт тооцооллоо. Сард зээлдээ 630 мянган төгрөг төлдөг байсан өрх сард 540 мянган төгрөг өгч, 90 мянган төгрөг хэмнэнэ. Хэмнэсэн хэрэглээгээ гэр бүлийнхээ бусад хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэнэ. Найман хувийн зээлийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгож өөрчилбөл сард 410 мянган төгрөг зээлдээ төлөх боломжтой. Мөн инфляцтай уялдуулан найман хувийг таван хувь ч болгох боломж бий. Өнөөдөр инфляц долоон хувь байна гэж тооцож байсан бол 2.9 хувь гэдэг зээлийн хүүг бууруулах таатай нөхцөл байдал бий болж байгаа юм. Тиймээс энэ бүх боломжийг судлаж, хуулиа хурдан санаачлаад Цагаан сараас өмнө эхний ээлжинд найман хувийн зээлээ үргэлжлүүлэхээ УИХ-ын дарга хэллээ.

Н.Золжаргал: Инфляц 2.9 хувь байгаа учраас найман хувийг дахиад бууруулах боломж бий

/Монголбанкны ерөнхийлөгч/

Эрэлт нийлүүлэлт үнэд шууд нөлөөлдөг. Урьд нь жилд 4000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд жилд 20 мянган орон сууц нийлүүлэгддэг болсон учраас орон сууцны үнэ цаашдаа өсөхгүй тогтвортой байх бололцоотой. Хэрэв хууль эрх зүйг гэнэт зогсоосон шийдвэр гаргаад үймүүлээд байх юм бол эрэлт хуримтлагдаад үнэд муугаар нөлөөлнө. 200 мянган хүн ажилладаг ийм салбарт хууль эрх зүйн болон санхүүгийн орчин нь тогтвортой байгаад жилдээ 20 мянган орон сууц бариад байх юм бол үнэ тогтвортой, эерэг нөлөөтэй байна.

Зах зээлд өнөөдөр 17 мянган орон сууц эзнээ хүлээж байна. Түүнийг барьсан 200 орчим аж ахуйн нэгж бий. Хэрвээ зах зээлд гуравхан оролцогч байсан бол бүгд үнээ өсгөх байсан болов уу. Нийлүүлэлт огцом явагдаж байгаа үед үнэд огцом нөлөөлөл гарахгүй байх. Ганц байшин барьчихаад маш өндөр үнэтэй зарна гээд хүлээгээд сууж байх компани байхгүй. Тэгэхээр үнэд онцгой том нөлөө гарахгүй. Орон сууц нь байхгүй үед том эрэлт бий болвол үнэ огцом өснө. Эрэлтийг нэмж өгөх хамгийн том дэмжлэг бол урьдчилгаа 30 хувьд төсвөөс гарах 20 тэрбум төгрөг бол бодитой дэмжлэг болно гэсэн судалгааг хийж байгаа. Төсөвт хэрхэн суулгах нь Засгийн газар, УИХ-ын шийдэх асуудал. Бидний хувьд эрэлтээ яаж олон хүнд хүртээмжтэй болгох вэ. Хүртээмж нэмэгдвэл Монголд байгаа орон сууцны тоо 140 мянга биш 250 мянга болж үнэ тогтворжино. Бидний зорилго бол ойрын гурван жилд 40-70 мянган орон сууц эдийн засагт нийлүүлэгдээд өрх гэрүүд орон сууцанд хамрагдвал Засгийн газар УИХ-ын зүгээс урьдчилгаа төлбөр дээр нь тодорхой хэмжээний халамжийн бодлогоо зөв чиглүүлж, уяж өгвөл дэмжлэг болно гэж үзэж байгаа. Үүнд 20 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Өрхийн яг ямар орлого найман хувийн зээлд хамрагдаж чадаж байна вэ гэдэг чухал. Гэтэл 10 хувь нь урьдчилгаа болчихвол сарын орлого нь 1.8 сая болж, зээл нь 90 хувь болж байгаа. Бидний санал болгоод байгаа хувилбарын нэг нь инфляцыг нам төвшинд барьж чадах юм бол бид хүүгээ буулгаад явж чадна. Хүртээмжийг тэлнэ. Урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадах юм бол хүрээг тэлэх боломжтой. 14 хувийн инфляцтай байхад ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлж байсан. Тэр үед инфляцыг зургаан хувь болно гэж харж байсан. Өнөөдөр инфляц 2.9 хувь болсон учраас найман хувийг дахиад бууруулах боломж бүрдсэн гэсэн үг.
Банкны холбооны тэргүүн Ж.Үнэнбат “Банкуудын зүгээс өмнө үйлчилж байсан эрх зүйн орчинг сэргээх, цаашид сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учраас УИХ шинэ хууль өргөн барьж батлах шаардлагатай. Хуулийн төсөл боловсруулахад нь оролцсон. Эрх зүйн орчинг сэргээхгүй маш их хэмжэний эрсдэл үүсч байгаа. Зөвхөн ипотекийн зээлээр зогсохгүй бусад зээлүүдэд ч хамааралтай. Дээр нь олон улсын зээл хөрөнгө оруулалтад хамааралтай учраас яаралтай сэргээх шаардлагатай байгаа” гэж тайлбарласан юм. Ийнхүү тал бүрээс нь судалсны үндсэн дээр ипотекийн зээлийн хууль эрх зүйн орчин, санхүүгийн байдал, зээлийн хүү зэрэг шийдэх олон асуудалд ойлголтоо нэгтгэж, хамтран ажиллаж байгаагаа илэр­хийллээ. Бизнесийн ихэнх салбарыг зогсолтын байдалд оруулаад буй банкны зээлийн асуудал ч тун удахгүй шийдэгдэж, хэвийн горимдоо орох таатай мэдээлэл дуулдаж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан