Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Мөнгөний хомсдол хадгаламж болон зээлийн хүүг өсгөжээ

Т.Эрдмаа

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унаж буй нь манай эдийн засгийн өсөлт саархад хүргэж буй билээ. Эдийн засагчид Монгол Улсын гадаад цэвэр актив буурч байгаа нь мөнгөний нийлүүлэлт сүүлийн найман сарын хугацаанд багассан гэдэг. Тухайлбал, Монголын банкны холбооны судалгаагаар манай эдийн засагт 9.8 их наяд төгрөг байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд 1.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Иймд мөнгөний эрэлт хумигдаж эдийн засгийн идвэхжил сулрав. Тэгвэл энэ онд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирнэ. Эхний ээлжинд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой болсон билээ. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Оюу толгойн нийт худалдан авалтын 80 хувийг монголын дотоодын компани бүрдүүлдэг. 2014 онд  1000 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэдний ард 35 мянга гаруй ажилтан бий” хэмээн далд уурхайн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн байдаг. Тэгэхээр уг хөрөнгө оруулалт манай эдийн засаг сэргэх дохио болсон. Нөгөө талаар инфляц нам төвшинд буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард 2.1 хувьтай гарсан. Ингээд эдийн засагчид төв банк мөнгөний хатуу бодлогоо зөөллөх ёстой гэж буй. Учир нь мөнгө, зээлийн бодлогоор эдийн засаг, бизнесийг дэмжих шаардлага зүй ёсоор гарч ирж буйг онцолж байгаа юм.
Монголбанкны бодлогын хүү одоогоор 13 хувьтай байна.

        Зээлийн өсөлт саарсаар. Санхүүгийн байгууллагуудын зээлийн өсөлт сүүлийн нэг жилийн хугацаанд  76 хувиас 12 хувь болж буурсан аж. Ингээд банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны гуравдугаар улиралд 17.8 их наяд төгрөг  болжээ.  Үүний 67 хувийг хадгаламжийн байгууллагууд, 23 хувийг Хөгжлийн банк, 10 хувийг “МИК”-ийн зээл эзэлж буй судалгаа бий.  Эдийн засгийн хүндрэлээс улбаалж зээлийн эргэн төлөх хурд саарсан. Энэ нь чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхэд хүрээд буй юм. Одоогоор чанаргүй зээлийн хэмжээ нийт олгосон зээлийн 7.2 хувьд хүрчээ. Ялангуяа, уул уурхайн салбарт болон гадаад валютын зээлийн чанар хамгийн их муудсан үзүүлэлт гарсан. Тэгэхээр чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулж байж төв банк бодлогын хүүгээ суллах бололтой. Учир нь эдийн засагчид чанаргүй зээлийн хувь хэмжээ өндөр байгаа нөхцөлд зээл олголтыг дэмжих боломжгүй гэж эдийн засагчид хэлдэг.

      Банкны салбарын нийт актив 20.7 их наяд төгрөг болов. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжийн харилцах хадгаламжийн дүн 9.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь нэг жилийн хугацаанд  1.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Эдүгээ төгрөгийн хадгаламжийн хүү 13.3, зээлийн хүү 18.7 болжээ. Эндээс үзэхэд төгрөгийн зээлийн хүү 0.4, хадгаламжийнх нь 0.8 нэгж хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн онд гадаад валютын хадгаламж 22 хувиар өссөн судалгаа бий.  Гадаад валютын хадгаламжийн хүү 6.8 хувь болж  0.9 хувиар нэмэгджээ. Харин валютын зээл 3.8, хүү нь 3.3 хувиар тус тус буурлаа. Тэгэхээр  ханшийн эрсдлээс шалтгаалан валютын зээлийн эрэлт буурсан нь  харагдаж буй юм. Эдийн засагчид ийнхүү зээл, хадгаламжийн хүү өссөн нь манай эдийн засагт төгрөгийн нийлүүлэлт буурч байгааг илтгэж байгаа хэмээн тодорхойлсон билээ. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, зээлийн эрсдэл нэмэгдсэн, Монголбанк, Хөгжлийн банкны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилт багассан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа зэрэг нь төгрөгийн зээлийн хүү өсөхөд нөлөөлсөн хэмээн дүгнээд байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан