АНУ-ын “Usatoday” сайтын сэтгүүлчид Лондонгийн олимпын спортын төрөл тус бүрт хэн гэдэг тамирчин, ямар медаль авч болох талаар таамаглал дэвшүүлжээ. Тэд боксын 49 кг-д Бээжингийн олимпын мөнгөн медальт П.Сэрдамбыг хүрэл медаль, Өмнөд Солонгосын Шин Жон Хууныг алт, Хятадын Зоу Шин Мин мөнгөн медаль хүртэнэ гэжээ. Харин 52 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтыг зургадугаар байранд бичсэн бол алтан медалийн “эзнээр” Оросын Миша Алояныг нэрлэжээ. 64 кг-д У.Мөнх-Эрдэнийг мөн зургаад нэрлэн, алтан медалийг Бразилийн Эвертон Лопесийг хүртэнэ хэмээн нэрлэж. Харин 56 кг-д Бээжингийн олимпын аварга Э.Бадар-Ууганыг алт авна гэж хадуурчээ. Ууган аварга маань гэмтлийн улмаас энэ удаагийн олимпыг өнжиж байгаа билээ.