УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна
Ойн цэвэрлэгээ хийж байна
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
“Бүргэдийн баяр-2025”
Монгол Улс “Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн фестиваль”-д оролцлоо
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
ОУИМ Б.Мишээл “Веронагийн цом”-д түрүүлжээ
Давсны зохисгүй хэрэглээ цус харвалтын голлох шалтгаан болж байна
Э.ГАНЦЭЦЭГ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд гаргасан судалгааны дүнд манай улс тархины цус харвалт өндөртэй орны тоонд багтаад зогсохгүй тэргүүлж байгаа тухай таагүй мэдээ чих дэлслээ. Дээрх судалгаанд өгүүлснээр жил ирэх тусам тархины цус харвалтын тохиолдол ихэсч, 100 мянган хүн тутамд 290 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 49 нь нас барж байгаа аж. Иймд тархины цус харвалт гэнэтийн үхлийн тохиолдлын голлох шалтгаан болж байгаа юм.
Мөн энэ өвчнөөр дэлхийд зургаан секунд тутамд нэг хүн буюу жил бүр 15 сая хүн өвчилж байгаа гэх. Энэ нь нийт нас баралтын голлох шалтгаан болоод зогсохгүй, тахир дутуу болох эрсдэл дагуулдаг байна. Тиймээс энэ асуудалд дэлхий нийтээр санаа зовниж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины цус харвалт өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.
Энэ жил “Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь цус харвасан 10 өвчтөн тутмын зургаа нь эмэгтэй хүн байдаг аж. Түүнчлэн, өөрөө өртөөгүй ч гэр бүлийн бусад гишүүн харвасан тохиолдолд асран хамгаалах ажил ч эмэгтэй хүнд ногддог аж.
Тиймээс Эрүүл мэнд, спортын яам, Улсын I болон III төв эмнэлэг, Монголын харвалт судлалын нийгэмлэгтэй хамтран нийт эмэгтэйчүүддээ өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө тархины цус харвалт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл урт наслахад идэвх санаачлага гаргахыг уриалж, тэдэнд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Хэдийгээр манай улсад цус харвалтаас үүдсэн өвчлөлийн тоо өндөр байгаа ч I болон III эмнэлгийн дэргэд тус бүр Харвалтын тасаг буюу улсын хэмжээнд хоёр тасаг үйл ажиллагаа явуулж байна. Гэвч хоёр тасаг гэдэг гурван сая хүн амтай улсад хангалттай хүрч үйлчлэх нь эргэлзээтэй, харьцангуй бага тоо юм.
Л.Энхсайхан: Зөвхөн давсны хэрэглээг багасгахад цусны даралт 20 мл мөнгөн усны баганаар бууруулах боломжтой
Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч, хүний их эмч Л.Энхсайхантай ярилцлаа.
-Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол юу вэ?
-Тархины цус харвалт өвчнөөс сэргийлэх боломжтой боловч сэргийлэх боломжгүй тохиолдол ч бий. Хувь хүн сэргийлэх боломжгүй удмын, арьс өнгөний гэх шалтгаанууд байдаг. Харин цусны даралт ихсэх, хөдөлгөөний хомсдол, буруу хоолны хэвшил, чихрийн шижин, өөх тос, архи тамхины зүй бус хэрэглээг хянаж, өөрчилж чадвал харвалтад хүргэдэг эрсдэлт зүйлсийг бууруулах боломжтой. Энэ нь харвалтад өртөх эрсдэлийг хэд дахин бууруулж нас баралтын тоо ч төдий чинээ цөөрдөг. Үүний тулд олон нийтийн дунд тархины цус харвалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг сурталчилан таниулах хэрэгтэй. Энэ өдрийн ач холбогдол үүнд л оршиж байгаа.
-Харвалтын үндсэн шалтгаан нь цусны даралт ихсэх өвчин гэлээ. Иргэд даралт өөрчлөгдөх үед л арга хэмжээ авчихаад, гайгүй болохоор нь тоохгүй орхичихдог тал бий.
-Харвалт бол олгой шиг гэнэт бий болчихдог өвчин биш. Мөн гэнэт үрэвсээд түүнийг нь аваад хаячихдаг зүйл биш. Үүсэх үйл явц нь удаан, хор хөнөөл их, нөлөөлөл нь гэнэтийн байдаг. Бидний өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотойгоор аажимдаа үүсдэг. Үүсэхдээ хамгийн эмзэг эрхтний судсанд нөлөөлдөг. Даралт ихсэх үед хэвийн ажиллагаатай байсан судсанд өөрчлөлт өгч, даралт огцом өссөнөөс судасны хана гэмтэж, зарим газраа нимгэрч эсвэл зузаан өөхөн товруу үүсдэг. Ийнхүү судасны хананд өөрчлөлт орсноор цусны даралт тогтмол ихэсдэг болно. Ихэнх хүмүүсийн биед шууд өөрчлөлт үзүүлдэг ч, төдийлөн мэдэгдэхгүй, даралт өндөртэй олон жил явсан хүмүүс ч бий. Эхний үед даралт 140/90 хүрвэл өөртөө анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ давс, архи, тамхины хэрэглээг багасгаж, хөдөлгөөнөө сайжруулан, биедээ агуулж буй сахар, өөхний хэмжээгээ хянах хэрэгтэй. Харин дээрх үзүүлэлтээс дээшлэх тусам харвалт өгөх эрсдэлтэй гэж үздэг. Энэ тохиолдолд даралтны эм тогтмол уухыг зөвлөдөг. Эмчид үзүүлж, өөрт тохирсон эмийг хэрэглэх нь зүйтэй.
-Элэгний эмгэгийн эм гэхэд олдоц муу, үнэтэй байдаг. Харин цус харвалтад ууж хэрэглэдэг эм хэр олдоцтой байдаг вэ?
-Тархины цус харвалтад ууж хэрэглэдэг, гол гурван нэр төрлийн эмийг манай эм импортлогч компаниуд өргөн сонголттой оруулж ирж байна. Эдгээр эмийг тухайн өвчтөнд зөв сонгож хэрэглэх нь чухал. Гэхдээ цус харвалтын дараах эмчилгээ маш өндөр зардалтай. Цус харвасан хүнийг бүрэн эмчлэхэд 8-32 мянган ам.доллар хүртэлх эм, эмчилгээ шаардагддаг. Мөн хамгийн түгээмэл бүлэн хайлуулах эмчилгээ багадаа зургаан сая орчим төгрөгөөр хийгддэг. Ингээд харахаар харвалт нь бие болоод сэтгэл санаа, эдийн засгийн асар их хүндрэл дагуулдаг, чимээгүй тахал юм. Тиймээс урьдчилан сэргийлэх нь өөрийгөө болоод гэр бүлээ дээрх эрсдэлүүдээс хамгаалж байгаа нэг хэлбэр.
-Манайд харвалт их байгаагийн шалтгаан юу байна вэ?
-Давсны хэрэглээ гэж хэлж болно. Хүн хоногт гурав ба түүнээс доош грамм давс хэрэглэх ёстой. Гэтэл монголчуудын нэг өдрийн давсны хэрэглээ 10 грамм. Зөвхөн давсны хэрэглээг бууруулахад л хүний цусны даралтыг 20 мл мөнгөн усны баганаар бууруулах боломжтой. Энэ бол энгийн хэрнээ, асар үр дүнтэй арга.
-Улсын хэмжээнд хоёрхон тасаг ажиллаж байна гэхээр чамлалтай санагдаж байна. Тасгийн тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бий юу?
-Боломж бол бий. Төрийн зүгээс бодлого, хөрөнгө оруулалт, тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ачаалал их гээд ажиллах сувилагч ч ховор байна. Үнэндээ манай эмч, сувилагчид хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ хүрэлцдэггүй. Хотын зах болон хөдөө орон нутагт энэ төрлийн эмнэлэг, тасгийг нээж ажиллуулах хэрэгтэй. Гэвч харвалтын тасгийг 24 цаг ажиллуулахад компьютер томографийн оношилгоо зайлшгүй шаардагддаг. Манай дүүргийн хэмжээнд ашиглагдаж байгаа компьютер томографийн төхөөрөмжүүд тасралтгүй ажиллах боломжгүй гээд асуудал цөөнгүй. Мөн төхөөрөмж дээр ажиллах бэлтгэгдсэн эмч, сувилагч, боловсон хүчин дутмаг байгаа.
-Танай тасгаар өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?
Өдөрт дунджаар 5-6 хүн харвалт өгсний улмаас ирдэг. Манай тасаг 20 ортой хэдий ч хаанаа ч хүрэлцдэггүй. Орны тоо дүүрээд гайгүй өвчтнүүддээ эмчилгээ бичиж өгөөд явуулах тохиолдол ч бий. Хүнд хэлбэрийн харвалтад амьсгалын аппарат зүүлгэх зайлшгүй шаардлагатай. Гэвч манай 10 ширхэг аппаратны 7-8-г нь байнгын хэвтэн эмчлүүлэгч хэрэглэдэг болохоор ирж байгаа өвчтөнүүдэд үлдсэн хоёр, гурван аппаратыг ээлжээр хэрэглүүлж байна. Энэ мэт шаардлагатай, хэрэгцээтэй зүйлс олон бий.
-манай улс тархины цус харвалт өндөр орнуудыг тэргүүлж байна-

0 Сэтгэгдэл