Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оны залуу”-чуудын онцлох сэдэв юу байх вэ?


Монголын Залуучуудын Холбоо, “Залуу Удирдагч” сан хамтран зохион байгуулдаг “Next Stop” наадмаас тодорсон шилдгүүдийн “Оны залуу” лекцийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 1992 оны анхны “Next Stop”–ын улс төр нийгмийн салбарын  “Оны залуу”-аар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 28 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд тав, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч хоёр төрөн гарсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт гэж болохоор байна. Энэ ч утгаараа “Оны залуу” лекц жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, чанар чансаа нь сайжирч, оюутан залуучуудын сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болоод байна.

Тэгвэл  “Next Stop 2014” наадмаас тодорсон шилдгүүдийн “Оны залуу” лекц энэ сарын 31-нд төрийн ордны их танхимд болох бөгөөд нийгэм, улс төрийн “Оны залуу” Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн”, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу” UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин “mm+BRANDING=MM” гэсэн сонирхолтой сэдвээр лекц уншихюм. Ийнхүүнийгмийн нэр нөлөө бүхий, бизнесийн салбарт  амжилттай яваа эрхмүүдийн лекцийг сонсох гэсэн залуус олноор бүртгүүлсэн бөгөөд тэдний тоо 1000 хол давсан байна. Мөн энэ жилийн лекцийн нэг онцлог нь “Оны залуу” лекцийг Green city ХХК ивээн тэтгэж, лекцэнд хүрэлцэн ирсэн хүн бүрийг Ghanaамтат шокаладаараа урамшуулахаар болжээ. Тус лекцэнд бүртгүүлсэн оюутан залуусын урилга энэ сарын 26-29 хооронд тараагдах юм. “Оны залуу”-аар тодорсон эдгээр эрхмүүдийн лекц нь энэ оны олны анхаарлыг хамгийн их татсан, өргөн хүрээг хамарсан лекц болж байна. Улстөр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт түүчээлж яваа “Оны Залуу”-с ямар сэдэв хөндөх бол гэдэг нь оюутан залуучууд төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан