БНХАУ-ын Хайян хотноо Азийн элсний спортын наадмын тэмцээн өчигдөр эхэлжээ. Тэмцээнд манай тивийн 29 орны эрэгтэй 45, эмэгтэй 25 баг оролцож байна. Б.Наранбаяр, М.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй манай эрэгтэй баг Иран (чансаагаар хоёрт бичигдсэн), Афганистаны багтай нэг хэсэгт оржээ. Тэд өчигдөр эхний тоглолтоо Афганистаны багтай хийж, 2-1-ээр хожжээ. Харин Э.Эрдэнэзаяа, Г.Өлзийдэлгэр нарын эмэгтэй баг Шри Ланк, Вьетнамын багтай нэг хэсэгт орж, эхний тоглолтоо Цейлон нутгийн багтай хийж, 0-2-оор хожигдсон байна. М.Оюунтуяа, Г.Энхжаргал нарын эмэгтэй баг Индонез, Вьетнамтай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтоороо Вьетнамд 0-2-оор хожигджээ. Эрэгтэй төрөлд хэсгийн нэгдүгээр байранд орсон баг дарагийн шатанд шалгарах бол эмэгтэй хэсгээс хоѐр баг дараагийн шатанд үлдэх гэнэ.