Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Орлоготой Сурлагатай Өвөрхангайн залуус” өдөрлөгөөр 80 гаруй оюутан ажилтай боллоо

      Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Өвөрхангай аймгийн УБ хот дахь Залуучуудын Холбоо хамтран 2 дахь удаагаа “Орлоготой Сурлагатай Өвөрхангайн залуус” Хөдөлмөрийн өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Тус хөдөлмөрийн өдөрлөгт Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс болон Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэс  хамтран оролцлоо.

               Энэ удаагийн өдөрлөгт Өвөрхангай аймгийн залуучууд, цагийн болон байнгын ажил хайгч 100 гаруй залуус хамрагдсан юм. Энэхүү өдөрлөгт 450 гаруй байнгын ажил 60 гаруй цагийн нээлттэй ажлын байранд  зуучиллаа. Энэ удаагийн өдөрлөгийн гол онцлог нь  80 орчим хувь нь цагийн ажил хайгч оюутан  залуус  байсан юм.
            Үүнээс харахад цагийн ажил хийх хүсэлтэй оюутан залуус их байгаа нь харагдаж байна.   Өнөөдөр нийт 113 цагийн ажил хайгч бүртгүүлж 83 нь сурталчилгаа, борлуулалт болон барилга, замын туслахын ажилд зуучлагдлаа. Байнгын ажилд 20 гаруй залуус бүртгүүлж 17 нь өөрийн мэргэжлийн ажилд зуучлагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан