Польшийн Варшав хотод Орос Польшийн хөлбөмбөгийн фанатуудын хооронд
томоохон зодоон гарчээ. Зодоон өчигдөр болсон хоёр багийн тоглолтын өмнө
Оросын фанатууд үндэсний ойн өдрөө тэмдэглэх үед үүссэн бөгөөд
цагдаагийнхны мэдээлж буй байгаагаар 10 хүн бэртэж гэмтэн, 180 гаруй хүн
баригджээ. Польшийн фанатууд эхэлж оросууд руу дайрсан гэнэ. Фанатуудын зодооныг зогсоохын тулд нулимс асгаруулах хий, резинэн сум ашиглажээ. Зодооноос үүдэн хоёр багийн тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэгийн эргэн тойрныг 6000 гаруй цагдаа хатуу хяналтадаа авчээ. Үүнээс гадна тэмцээний үеэр мөн л Варшавт байрлах нэгэн кафед үйлчлүүлж байсан оросууд руу маскаар нүүрээ халхалсан 50 орчим Польшийн фанат халдсан явдал гарсныг Оросын Интерфакс агентлаг мэдээллээ.