Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Экологбус” компанийг АТГ-т шалгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “нийтийн тээврийн парк шинэчлэх тухай захирамж” өнгөрсөн жил гаргасан. Захирамжийн дагуу нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр чанарын шаардлага хангах­гүй “Экобус” автобусыг хууль бусаар нийлүүлэх гэсэн үйлдэл гарсан хэмээн “Улаанбаатар автобус нэгтгэл” компанийн зүгээс өчигдөр мэдээлэл хийсэн.  
Тус компанийн мэдээ­лэлд нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 40 тооны угсраа автобус, их багтаамжийн 120, дунд багтаамжийн 40 автобусыг нийлүүлэхээр болсон хэмээн дурдсан. Ингээд тендер зарлан, шалгаруулалт хий­гээд “Экологбус” ХХК-ийг шаардлага хангахгүй хэмээн материалыг нь буцаасан байна. Гэтэл нийслэлийн Тээврийн газар тус компанитай гэрээ байгуулан автобуснуудыг нийлүүлэхээр болсон асуудлыг АТГ-аар шал­гуулна хэмээн мэдэгдсэн юм.

Мөн тэдний зүгээс “Экологбус” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан үндэслэ­лийн талаар “Улаанбаатар автобус нэгтгэл” компанийн ашиглалтын албаны дарга Э.Бат-Оргил “Зорчигчдын амь насыг тээвэрлэх үүрэгт ажилд нийцэхгүй. Туршилтад орж баталгаа хангаагүй. Олон улсын жишигт нийцэж баталгаа хангах ёстой. Ийм учраас энэ автобуснуудаас татгалзаж байна. Дэлхийн жишигт нийцсэн автобус хямд үнийн саналтай байхад, хууль бусаар дээгүүрээ шийдвэр гаргалаа” хэмээн тайлбарласан. Мөн тэрээр “Зарласан тендер нь буцаж, хувийн компаниуд автобусаас нь татгалзангуут, төрийн өмчит компанид автобусаа хууль бусаар нийлүүлэх гэрээ хийсэн” гэлээ.

Энэ талаар Үнэлгээний хороог ахалж ажилласан Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга Ү.Энхтайван “Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Тус тогтоолд Монгол Улсад үйлдвэрлэж, угсарсан аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авах тухай заасан. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын тогтоол юм. Мөн Засгийн газраас дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг нэрлэж, үүнийг худалдан авах ёстой гэсэн жагсаалт гаргасан. Энэ тогтоолын баримтлан нийслэлийн Засаг дарга дотоодод үйлдвэрлэсэн автобусыг парк шинэчлэлийн хүрээнд нийслэлийн хэрэгцээнд авах захирамж гаргасан. Ингээд үнэлгээний хороо байгуулагдаж дотоодод автобус угсардаг ганцхан компани дээр судалгаа хийж эхэлсэн. Судалгааны дүнд 20 автобусыг “Экологбус” ХХК-иас авч болох шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгжээс шүү­хэд гомдол гаргасан учраас захирамжийг түр түдгэлзүүлсэн” хэмээн тайлбар хийсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан