Филиппин улсыг дайран өнгөрсөн “Коппу” нэртэй хүчтэй далайн хар шуурга томоохон гамшиг дагуулж, олон сая ам.долларын хохирол учруулсан талаар тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Уг нь энэхүү хар салхины улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан хэдий ч хангалттай байгаагүй юм. Ойролцоогоор мянга гаруй хүнийг аюулгүй газар шүүлгэн шилжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн боловч хөрсний гулгалт, аадар бороо, байгалийн гамшигт нутгийн иргэд ихээр өртжээ. Тайваний аралтай ойр байдаг газар нутагт хүчтэй хар шуурга хамгийн хүчтэй байж.
Хар шуурга цагт 280 км цагийн хурдтай байсан гэж цаг уур судлаачид тогтоожээ. Хүчтэй хар шуурганы улмаас одоогоор хүний амь үрэгдээгүй боловч олон хүн ор сураггүй болсон мэдээлэл иржээ. Тиймээс Филиппин улсын онцгой байдлын газар амиа алдсан хүмүүс байж болзошгүйг анхааруулсан байна. Нутгийн зарим хэсгүүдэд борооны ус их хэмжээгээр тогтсон нь аюултай байж болзошгүйг мөн сэрэмжлүүлэн мэдээлж байна.