АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тамирчин, супер од Ламар Одом хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн учраас эрүүл мэнд хувьд хүндхэн байдалд орсон. Өнгөрсөн долоо хоногийн турш ухаангүй байсан тэрээр бямба гарагт ухаан орж найз бүсгүй Кхлой Кардашианд “Сайн уу” хэмээн хэлжээ. Түүний эрүүл мэндийн байдал одоо ч ноцтой хэвээр байгаа бөгөөд хагас ухаангүй эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бүрэн хэмжээн ухаан орнсы дараа цагдаа нар түүнээс байцаалт авах талаар мэдээлэв. Харин найз бүсгүй нь түүнийг дахин орхиж явахгүй гэсэн байна. Тэд маргалдаж, салахаар шийдсэнээс болж Ламар Одом хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн Кардашиан мэдэгдсэн удаатай. Харин ухаан орсон түүний хувьд эрүүл мэнддээ анхаарч, дахин хар тамхи хэрэглэхгүй байх нь чухал гэж эмч нар анхааруулжээ.