УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна
Ойн цэвэрлэгээ хийж байна
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
“Бүргэдийн баяр-2025”
Монгол Улс “Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн фестиваль”-д оролцлоо
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
ОУИМ Б.Мишээл “Веронагийн цом”-д түрүүлжээ
АНД НӨХРИЙНХӨӨ ДУРСГАЛД

Мэндсайханы ЭНХСАЙХАН: Ангийн минь анд, ардчиллын анхдагч маань ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Монголд ардчиллыг авчрахын тулд Цагаан морин жилийн жихүүн хүйтэнд эрслэн боссон залуусын эхэнд нөхөр маань байж билээ. Дунд сургуульд байхдаа математикт толгой цохиж явсан, Их сургуульд хамт байхдаа дэлхийг таниж мэдэж байсан нь түүний үйл хэргийн эхлэл байсан шиг юм санагдаж байна. Хүн бүртэй учрахдаа үргэлж инээмсэглэж, учирлаж явсан Жавхлант андынхаа гэгээн дурсгалыг ардчилалд үнэнч нөхөд нь зүрхэндээ тээж явах болно.
Цагаандарийн ЭНХТҮВШИН: Бид 1989 оны арванхоёрдугаар сард тал талаасаа цуглаж МоАХ-г байгуулсан. Тухайн үед нэг нэгнийгээ бараг таньдаггүй байсан. Анхны цуглаанууд арванхоёдугаар сард болоход идэвхитэй оролцож, тал талаасаа машин унаа, мөнгө төгрөг, гишүүд цуглуулж явсаар 1990 оны нэгдүгээр сард МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөлд анх сонгогдсон Сосорбарам, ард Батсүх нарын 35 хүний нэг нь И.Жавхлант маань байлаа.
Хоёрдугаар сарын 18-нд Ардчилсан холбооны анхдугаар их хурал хуралдаж, МоАХ-ны анхны есөн тэргүүлэгчийг сонгосон. Тэргүүлэгчдийг 100 гаруй мянган гишүүнтэй МоАХ-ны дээд байгууллага гэж ойлгож болно. Тэргүүлэгчид МоАХ-ны СОТ-ын салбар зөвлөлийн зохицуулах ажил хийдэг байсан. Тухайн үед Ардчилсан холбооны төв удирдах аппаратын хувьд англи хэлтэй хүн ховор байв. Харин Жавхлант маань англи хэлтэй байсан бөгөөд гадаад харилцаа, сонин хэвлэлийн асуудлыг хариуцаж байсан даа. Бид мал төллөлт, орчуулга, машин тэрэг барих, сонин унших, хандив цуглуулах гээд л шаардлагатай бол ямар ч ажлыг барьж аваад хийдэг байлаа.
Түүнээс хойш 25 жил өнгөрчээ. Амьдралын эрхээр тал тал тийшаа салж, одоо эхнээсээ хорвоогийн мөнх бусыг үзүүлж эхэллээ. Анхны зохицуулах зөвлөлийн 35 гишүүний нэг Хайнзангийн Цэгмид, монголчууд бүгдээрээ мэддэг лам Баасан зэрэг олон нөхөр маань одох шив. Нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэж, зорьсон ажил үйлсийг нь үргэлжлүүлж, үр хүүхэд нь МоАХ-ны эхлүүлсэн үйл ажиллагааг залгамжлаад явах хэрэгтэй л гэж бодож байна.
МоАХ-ны гишүүн Моёобуугийн Оюунбилэг: 1989-1990 онд Монголд болоод өнгөрсөн үйл явдлууд өдөр ирэх тусам улам бүр бүдгэрэн мартагдаад байх шиг санагддаг юм. Үнэндээ бол МоАХ анх тавьж байсан зорилгуудаасаа ухарч бидний өнөөгийн зэрэмдэг ардчилал тогтоод байгааг өнөөдөр хэн хүнгүй ойлгох болсон байх. Энэ бүхэн гэнэт бий болоогүй, аль 20 гаруй жилээс эхлэлтэй билээ. Ёстой л нөгөө “мордохын хазгай” гэдгийн үлгэр энэ дээ. Буруу замаар орлоо гэдгийг тухайн үед МоАХ-ны гишүүдээс цөөхөн ч гэсэн хэсэг хүн дуугарч байсны нэг бол Ишдоржийн Жавхлант агсан юм.
1989-1990 оны үйл явдал анхнаасаа гардан оролцож тухайн үеийн сэхээтнүүд гэгддэг давхаргын тэргүүний нэгэн байсан андад минь ардчилсан хөдөлгөөнд оролцлоо гээд олдохоосоо алдах нь их байсан боловч тэрбээр сэтгэл шулуудан энэ хөдөлгөөний нэгэн гол эд эс байсан юм. Одоо л нэр нь тэр бүр дурдагдаад байхаа больсноос биш, орчин үеийн “ардчилагч” гэж цээжээ дэлдэгсдийн дэргэд хийсэн юмтай, дурсагдах нэртэй хүн шүү.
Эрх баригчид болон тэдний даган баясагсад андыг минь мартсан байлаа гэхэд МоАХ-ны энгийн олон гишүүн И.Жавхлантыг гэрэл гэгээтэй нэгэн байсан гэж үргэлж дурсах болно.
С.Эрдэнэцогт / МоАХ-ны ХЭГ-ын дарга/: Монголын Ардчилсан Хувьсгал тийм амар хялбар өрнөөгүй нь өнгөрсөн 25 жилийн, ялангуяа 1989-1993 оны түүхийг судлаад үзэхэд мэдэгддэг. Үйл явдлууд, тэдгээрийг үзэл санаагаараа хөтлөгчид гээд бүгд сонирхууштай. Асар их маргаан дундаас нэгдсэн шийдвэрт хүрдэг байж. Зөвшөөрөөгүй цөөнх болсон хүмүүстээ коммунист арга барилаар хандаж сөхрүүлдэг, хөндийрүүлдэг сөрөг хандлага ч бас байж.
Зүрхтэй, зоригтой гишүүд маань цаг бусаар цөөрч байна. Харамсалтай. Монголын нийгэмд эргэлтийн дохио өгсөн МоАХ-ны Анхдугаар Хурлаас сонгогдсон Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн анхны гишүүд, Монголчуудад бодит үнэнийг ойлгуулж цочроосон 1990 оны 3 сарын улс төрийн өлсгөлөн эхлэн зарлагчдыг хэзээ ч мартах ёсгүй. Зуурдаар нас нөгчин журмийн нөхөддөө итгэн үүрүүлээд одсон И.Жавхлант маань тэдгээр баатруудын нэг. Яалт ч үгүй. Түүх гэрчилнэ. Цаашдаа МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газар хэн нэг нь түүхийг өөртөө, эсвэл бүлэглэлдээ ашигтайгаар бичих, түүгээрээ бусдыг дарамтлахын эсрэг зогсож Монголын ардчилал, МоАХ-нд бодитой зүтгэсэн, үзэл бодлоосоо болоод гадуурхагдсан зүтгэлтнүүдээ хүндэтгэж үзэх болно.
Зураач Н.Санчир: Бид 1959 онд хөршүүд болсон юм. Тухайн үед хөрш айлд маань гурван жоохон хүүхэд ирсний нэг нь И.Жавхлант маань байлаа. Өөд өөдөөсөө харсан хөрш айлууд бие биенээ муутай, сайнтай нь л мэддэг байв. 1963 онд би их сургуульд явснаас хойш олон жил уулзаагүй. Сүүлд эргэж ирээд, гэр бүл зохиосныхоо дараа Жавхлантыг Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд ажиллаж байгааг нь дотны анд Ч.Дөлөөс сонссон. Ой сайтай, хурц ухаантай залуу байгаа гэдгийг надад хэлсэн. ГЭЗТХУХ англи хэлтэй орнууд руу ирээдүйтэй гэсэн боловсон хүчнүүдээ явуулж байсан бөгөөд тэдний эгнээнд манай хүн орсон.Тухайн үеийн удирдлага эдийн засаг, гадаад худалдаа гэдэг их төвөгтэй асуудал байдаг юм байна гэдгийг ойлгоод хэдэн залуу бэлтгэж авсан юм.
Хэдийгээр Жавхлант маань Киевт их сургуульд сурсан ч, дараа нь улсын даалгавраар дахин эрдмийн мөр хөөж, урлагаар явсан надтай зам нийлэхгүй л байлаа.
МоАХ-ны анхны хэд над дээр ийм холбоо байгуулъя гэж орж ирсэн. Би чинь Чех улсад сургууль төгссөн, тэднийг бодвол олон насаар ах, цагдаагийн резинэн бороохойны амтыг ч мэдэрчихсэн хашир нэгэн байв. 1966-1967 онд Прагад Чехийн парламентын ордны ойролцоох оюутны дотуур байрт байдаг найзындаа /би өөр хотод сурдаг боловч үзэсгэлэнд оролцохоор тэнд явж/ байв. Тэр дотуур байрны тог, цахилгааныг өгөхгүй, асч унтраад нэлээд хэд хоносон юмдаг. Гэтэл оюутнууд нь үүнийг эсэргүүцэж лаа, дэн бариад жагссан. Харин тэдний өөдөөс Чехийн төр баахан цагдаа гаргасан нь социализм болохоо байж буйн дохио байсан юм.
1990 оны гуравдугаар сард талбай дээр өлсгөлөн зарласан хүмүүсийн дунд И.Жавхлант байхыг нь хараад би их гайхаж билээ. Төрийн хариуцлагатай алба хашиж явсан хүний хүүхэд “энд ингээд явж байж болж байгаа юм болов уу” гэж айж байсан. Жавхлантыгаа тэр дотор ороод суучихна гэж би ёстой бодоогүй.
Тэр хэдэн хүүхдүүд анх удаа амиараа дэнчин тавьж энэ хувьсгалыг хийчихээд дараагийн тогтолцоог яаж цогцлоон байгуулах вэ гэдэг маш чухал асуудал өмнө нь байв. Үнэндээ монголчууд юугаа ч мэдэхгүй, бүх зүйл шинэ. Гэтэл Жавхлант нарын залуусын нуруун дээр бүхэл бүтэн улс орны найдлага явж байсан. Өөрсдөө мэдэхгүй бол мэддэг хүнийхээ үгэнд орно гэдэг найдлага. Гэвч мэддэггүй улсын гараар орсон болохоороо л одоо ийм дампуу юм болсон гэж би үздэг.
Тухайн үед монголын бүх юм Зөвлөлтийн нуруун дээр байсан шүү дээ. Тэгээд Зөвлөлт нь нураад уначихсан. Бүх ард түмэн одоогийн тогтолцоо болохоо байлаа гэдгийг ойлгосон нь давуу тал байсан. Монгол дахь ардчиллын үйл явц ер нь маш зөв эхэлсэн. Улс орон, эдийн засгаа өөрсдөө мэдье гээд л өөрчлөлтийг эхэлж байгаа шүү дээ. Уг нь манай Жавхлант шиг залуучууд энэ улсын эдийн засгийг авч явах ёстой байсан юм.
Хөлгүй их далайг харахад хүнийг татах увьдас их сайхан шүү. Далайд орж үзээгүй хүн бол усан дотор юу байдгийг, усан онгоц яаж залахыг, хаашаа залвал хаа хүрдгийг мэдэхгүй шүү дээ. Үүнтэй адилхан тухайн үед хувьсгал болсон ч хаашаа явах гэж байгаагаа мэдээгүй хүмүүсийн гарт улс орны эрх мэдэл орсон нь буруугийн туйл байжээ. Доошоо живж үхнэ гэдгээ мэдэхгүй л байгаа гэсэн үг. Харин энэ далайд сэлдэг хүмүүс, далайн доор юу байдгийг мэддэг хүмүүсийн нэг нь манай хөрш айлын хүү байсан гэдэгт эргэлздэггүй.
Ишдоржийн ЗОРИГ: Миний ахад С.Зоригийн гарын үсэгтэй 0004 тоот үнэмлэх л байдаг юм. Түүнийгээ их нандигнана. Надад байнга үзүүлнэ. Үзүүлэх тоолонд нь бид хоёр тэр үеийг бага ч атугай дурсана. Хамтран зүтгэгчдээс нь "тэр маань явчихаж" гээд л надад ярьдаг сан. Аргагүй л байх. Тэртээ олон жилийн өмнөх явдлаас үлдсэн ганц зүйл нь юм чинь.
Миний ах эгэл даруу, индэр дээр, олны өмнө, микрофоны ард гарах дургүй. Дөнгөж бий болж байгаа МоАХ-ныхоо үйл ажиллагаа, зохион байгуулах арга хэмжээг төлөвлөж явуулах, уг холбооны зорилго, зорилтыг тодорхойлох түүхэн баримт бичгүүдийг боловсруулах ажилд биечлэн оролцсон байдаг юм.
МоАХ гэдэг байгууллага бий болсонд ажилгүй би их баярлаж байлаа. "Улс төрийн ноён нуруугүй" гэсэн дүгнэлтээр ажлаас халагдсан намайг хаана ажилд авах вэ дээ. Мэргэжлийнхээ дагуу МоАХ-ны ажилд тус дэм болооч гэж миний ах надаас хүсэхэд би талархан хүлээн авч, дуртайяа очин, цуглаан зохион байгуулахад шаардлагатай өсгөгч, цагаан хоолойнуудыг энд тэндээс олж авчран ажиллуулан, үг хэлсэн хүмүүсийн үгийг зон олонд хүргэхэд гар бие оролцож, ахынхаа итгэлийг дааж чадсандаа би бахархалтай явдаг юм. Нэгэн удаа С.Баяраатай тааралдаад "Чиний дүүг Зориг гэдэг. Миний дүүг бас Зориг гэдэг" гэж хэлж байсан нь миний санаанд тодхон үлджээ.
Үнэнч шударга, зарчимч чанар олон хүнд таалагддаггүй. Ах минь зарим хүнд өөрийн энэ чанарыг харуулсан байх гэж мунхаг би боддог. Нийгмийг тэрлэсэн, үлэмж биетэй, хорт могойг шилэн саванд хийж тусгаарлах ёстой гэдэг зарчмын санал дээр тууштай зогсож байсан нь түүний болон хамтран зүтгэгчид, Монгол улсын ирээдүйн хувь заяанд асар их нөлөөлсөн юм. Одоо тэр могой амь бөхтэйгээр оршин барахгүй, өөр төрлийн, илүү аюултай могойнуудыг төрүүлэн бий болгож хүмүүсийн амьдралд аюул занал учруулсаар л байна. Эдүгээ бид олон төрлийн могойнуудтайгаа хамт амьдрахдаа тэдгээрийгээ хайрлан хамгаалсаар л байгаа билээ.
Албан тушаал, нэр алдар, шагналын төлөө хэзээ ч явж байгаагүй ахад минь урмын үг дутсан болов уу. Сайн үйлс тэр болгон дэлгэрэхгүй байгаад маш харамсаж явсан хүн шүү дээ. Аливаа зүйлийг гүнзгий тайлбарлан өгч, үнэмлэхээ үзүүлдэг байсан ахыг минь цаг хугацааны машин зураг - дурсгал болгон хувиргалаа. Үргэлж түшиг минь болж явсан ахаараа би л дутах байх даа.
Эрхэм хүндэт М.Энхсайхан,Ц.Энхтүвшин,М.Оюунбилэг,С.Эрдэнэцогт,Н.Санчир ах,ах И.Зориг нартаа талархал илэрхийлье.Ахын минь тухай шударга- үнэнээр нь бичсэн байна.Ах маань 1990онд " МоАХ-ны мөрийн хөтөлбөр"-ийг Нэргүй докторын хамт боловсруулан хийсэн бөгөөд гэм зэмгүйгээр хэлмэгдсэн гэдгийг дээрхи хүмүүсийн бичсэн зүйл баталж байна.
Ум ма ни бад мэ хум
Ардчиллын анхдагч И.Жавхлантаа дурсахуй

1 Сэтгэгдэл
Zochin
Um maani badmi hum.
2020.08.04
2015.10.22
2015.10.19