Өнгөрсөн хугацаанд Дорнод аймгийн ИТХ-ын хурал Хурлын дарга Р.Зоригтбаатарыг албан тушаалаас нь буулгасан шийдвэр гаргасан билээ.
Эл шийдвэрийг Р.Зоригтбаатар дарга хууль бус хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Анхан шат, давж заалдах шат хүртлээ явсан шүүхийн зарга давж заалдах шатны шүүхээс ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар үүрэгт ажлаа хуулийн дагуу үргэлжлүүлэн хаших ёстой гэсэн шийдвэр гаргасан болохыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас бидэнд мэдээллээ.
Ийнхүү орон нутгийн эрх барих дээд байгууллагаасаа өгсүүлээд дарга нарын хууль бус халаа солио ихэслээ. Халагдсан хүмүүс нь шүүхддэг шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа ордог. Харин тэр ажилгүй байсан хугацааных нь цалинг эргүүлэн өгдөг. Энэ хэрээр татвар төлөгчдийн мөнггийг үрэн таран хийсээр байна.