Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар хөдлөхөд та ямар бэлтгэлтэй байх вэ

-Хэрэв газар төдөлбөл жижиг радио, гар чийдэн, хуруу зай, ойр зуурын шаардлагатай багаж, хэрэгсэл, нэг удаа тусламж үзүүлэх эм бэлдмэлийг бэлдсэн байх ёстой.

-Гэр орондоо аюулгүй байдлыг хангахын тулд толгой дээрээс унаж бэртээх эд хогшлыг буулгаж, ор буйданг цонхноос зайтай байрлуулбал тохиромжтой. Учир нь цонх хагарахад шилний үйрмэг хаа сайгүй үсэрдэг байна.

-Хамгийн гол нь айж сандрахгүй тайван байх хэрэгтэй.

-Гэрээсээ өөр газар явж байвал чичирхийлэл намжтал зогсохыг сануулж байна.

-Машин дотор явбал чичирхийлэл намдтал машинаас гарах хэрэггүй. Нурангид дарагдсан тохиолдолд хэд хоног ч байж болзошгүй тул хүчээ гамнах нь чухал.

-Нурангид дарагдсан тохолдолд эд зүйл тогших зэргээр чимээ гаргаж аврах багийнханд мэдэгдэнэ. Дуу чимээ гаргаж чадахгүй бол гэрэл гаргах байдлаар дохио өгч болох юм байна.

-Өөрийн нэрийн хуудас болох бичиг баримтаа аль болох ойр байлгаж, багадаа 72 цагийн турш хэрэглэх хүнсний нөөцөө бэлтгэх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан