Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гарын арьс хуурайшвал

Хүний биеийн 70% уснаас бүрддэг гэдгийг хүн бүр л мэддэг болсон. Тиймээс ус чийг дутагдсанаас болж арьс хуурайшдаг. Арьс хуурайших нь зөөлөн толигор байдал нь алдагдаж, үрчлээ үүсч эхэлдэг тул байнга арчлах хэрэгтэй.  Ялангуяа эмэгтэйчүүд бид үргэлж л аяга таваг угаагч, угаалгын нунтаг хэрэглэдэг учраас гарны арьс илүү ихээр гэмтэж, хуурайшдаг. Тиймээс гарныхаа арьсыг толигор зөөлөн болгох аргыг та бүхэндээ хүргэж байна.


1. Эрт хөгширч хуурайшвал

Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.

2. Хэрэв хагарч сайртвал яах вэ

Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 - 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.

3. Ургамлын ханд бэлтгэ

Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал:

Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 - 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.

Балжингармын ханд

Балжингармын цэцэгнээс хоолны хоёр халбага авч мөн л хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усны температур 40 -45 хэмд хүрмэгц 15-20 минут гараа дүрнэ. Энэ арчилгааг та хүссэн үедээ, гэртээ хийж болио шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан