УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал 7 дахь өдрөө үргэлжилж байна
Ойн цэвэрлэгээ хийж байна
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
“Бүргэдийн баяр-2025”
Монгол Улс “Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн фестиваль”-д оролцлоо
Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
ОУИМ Б.Мишээл “Веронагийн цом”-д түрүүлжээ
Баянхонгорт гурван хүн шороонд дарагдаж нас барлаа
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж амь насаа алджээ. Уг хэрэг Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрын худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтын талбайд болжээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэд нь 5 метр ухсан нүхэнд ороод байхдаа шороонд дарагдаж нас барсан байна.
Уг ослын дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нарын цогцсыг 15-ны өдрийн 05:57 цагт гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
0 Сэтгэгдэл