Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонгийн олимпын хамгийн ахмад тамирчин 71 настай

Бээжингийн олимпын наадмын хамгийн ахмад тамирчнаар морин спортын төрөлд Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 67 настай Хироши Хокецу тодорсон билээ. Тэгвэл Хироши Хокецу Лондонгийн олимпын наадамд оролцох эрхээ авснаар зуны XXX наадмын хамгийн ахмад тамирчнаар мөн л  тодроод байна. 1941 оны тавдугаар сарын 28-нд Японы Токио хотод төрсөн тэрээр хэдхэн хоногийн өмнө 71 нас хүрчээ. Гэхдээ олимпын наадмын түүхэнд тэрээр анхдагч биш. Энэ амжилтын өмнө бичигдсэн нэгэн тамирчин байдаг. Шведийн тамирчин Оскар Сван 1920 оны олимпын наадмын буудлагын төрөлд 72 насандаа мөнгөн медаль хүртснээс хойш энэхүү амжилт эвдэгдээгүй байгаа аж.  
 

 У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан