Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлэг эрхтэний мэс засал


Бэлиг эрхтэнд нөхөн сэргээх мэс засал хийх шаардлага нь хөгжлийн төрөлхийн гажиг, бэлэг эрхтэний гэмтэл бэртэлийн улмаас гардаг. Ерєнхийд нь дараах шалтгаануудыг ялгадаг,

Үүнд:
    Бэлэг эрхтэний судасны үйл ажиллагааны алдагдлаас үүссэн хөвчрөл дутагдал
    Бэлэг эрхтэн -ий хөндийт биений шөрвөслөлт. Бэлэг эрхтэний эд нь холбогч эдээр (мөгөөрс) хэсэгчлэн солигдох;
    Эрхтэний дутуу хөгжил;
    Пейроны өвчний үеийн хөвчрөл дутагдал
    Хиймэл эрхтэн ( артифициал эрхтэн суулгах );
    Чихрийн шижингийн үеийн дотоод шүүрлийн гаралтай бэлгийн сулрал;
    Бэлэг эрхтэнд хагалгаа хийгээд сайн үр дүн өгөөгүй үед;
    Давсаг, шулуун гэдэс, түрүү булчирхайд хагалгаа хийсний дараах үлдэц.

Таван минутын хагалгаа

Бэлэг эрхтний хамгийн энгийн гэж болох нөхөн сэргээх мэс засал нь таславч -ны нєхєн сэргээлт юм. Тээрхийн арьсны таславч богинохон, зовиур өгч байгаа тохиолдолд эрчүүдийн мэс заслын эмчид хандах нь зvйтэй. Ингэснээр энэ асуудлыг хагас цагийн дотор шийдэх боломжтой. Тээрхийн арьсны нарийсал хүндэрсэн vед маш харамсмаар vр дагаварт хvргэх аюултай. Гэхдээ  эрт дээр үеэс хэрэглэж ирсэн тээрхийн арьсыг тойруулж авах, эсвэл хөвч таслах мэс засал нь энэ асуудлыг шийдвэрлэх энгийн бєгєєд vр дvнтэй арга юм.

Хэмжээ өөрчлөх

Ер нь ихэнх эрчүүдийн бэлэг эрхтнийх нь хэмжээ хэвийн байдаг бөгөөд бүр сул томгvй харагдаж, эсвэл умдагны єєхєн нугалаанд нуугдсан байсан ч хэвийн л байдаг. Гэтэл эрчүүдийн 80% нь эрхтнээ бага зэрэг томруулахаас татгалздаггүй.

Гэвч єєрийн бэлэг эрхтэнийхээ хэмжээ болон хэлбэрийг ямагт дутуу үнэлж, сэтгэл хангалуун бус явах нь яваандаа хүнд хэлбэрийн хєвчрєл дутагдлын шалтгаан болж болж, бэлгийн сулралд хvргэх аюултай гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

Бэлэг эрхтэнийг уртасгахын тулд мэс заслын болон мэс заслын бус аргуудыг хэрэглэдэг. Хэрэв мэс заслын аргуудын хувьд гол нь хагалгаа гэдэг нь тодорхой бол мэс заслын бус аргын хувьд vйлчлэх зарчимыг тодруулах нь зvйтэй боловуу. Энэ нь  JES-экстендер гэдэг багажны тусламжтайгаар бэлэг эрхтэнийг механикаар уртасган томруулах арга юм. Энэ багажийг хэдэн сарын турш авалгvйгээр зvvж явах шаардлагатай ба бага багаар “туйвангийн”  (штанга) хоорондох зайг ихэсгэнэ. Бэлэг эрхтэнийг өргөсгөхийн тулд шодойн багана хэсгийн арьсан дор нэмэлт эд суулгах янз бүрийн аргыг хэрэглэдэг. Үүнд янз бүрийн нийлэг материал (силикон, биогель ), эсвэл хүний жинхэнэ эдийг ашигладаг.

Хиймэл эрхтэн

Сүүлийн жилүүдэд бэлэг эрхтэний  өөрчлөлт, муруйлтыг засахад чиглэсэн нөхөн сэргээх (тэр дундаа шээс ялгаруулах сувгийн төрөлхийн гажигаас үүдсэн) мэс заслын олон аргуудыг боловсруулж гаргасан. Хиймэл эрхтэнг хуухнаг -ын төрөлхийн гажиг болон гэмтлийн үед идэвхтэй хэрэглэж байна. Жишээ нь: төмсөггүй үед уян чанараараа жинхэнээс ялгагдахын аргагүй тусгай хиймэл эрхтэнээр орлуулдаг.

Фаллопротезлох. Энэ бол мэс заслаар ( phallos-шодой, prosthesis-холбох, бэхлэх ) хиймэл эрхтэн суулгах арга. Хиймэл  эрхтэнг бусад эмчилгээ тус болохгvй, өвчтөн хөвчрөх үйл ажиллагааны нєхєн сэргэлтийг хангахгvй тохиолдолд  хэрэглэдэг.  Мэс заслаар хиймэл эрхтэн суулгах аргыг бэлиг эрхтэний гэмтэл, хөвчрөлийг хангадаг мэдрэлийн судасны гэмтэл, шодойн цусан хангамжын хvнд алдагдал, бага аарцгын эрхтэнvvдийн хавдрын төгс мэс заслын эмчилгээний дараа  г.м vед хэрэглэдэг. Хэрэв өвчтөний асуудал нь  бэлгийн харьцаанд орох чадваргүйд байгаа бол хиймэл эрхтэн суулгасны дараа энэ чадвар нь  эргэж ирдэг. Тvvгээр ч барахгvй эрчүүдийн өмнө хязгааргvй сексийн боломж нээгддэг ба хиймэл эрхтэн нь олон удаа ямар ч хугацаагаар  бэлгийн хавьтал хийх  боломж олгодог. Хиймэл эрхтэн нь маш олон янз  байдаг.

Хатуу хиймэл эрхтэн. Хамгийн энгийн бєгєєд  тохиромж багатай хиймэл эрхтэн. Учир нь энэ vед бэлэг эрхтэн байнга чангарсан байдалтай буюу хөвчрєлтийн байдалтай байдаг. Энэ нь хүний өдөр тутмын амьдралд зарим нэг хvндрэл учруулж байдаг болохоор орчин vед ийм хиймэл эрхтэнг  бараг хэрэглэхээ болсон.

Пластик хиймэл эрхтэн. Энэ нь хагас хатууг бодвол нєхєн сэргэх ой санамжтай бөгөөд єгч буй  дурын байрлалыг хадгалах чадвартай. Ийм маягаар бэлэг эрхтэн нь илvv жинхэнэ мэт гадаад байдалтай болж vvний зэрэгцээ  өөрийн үйл ажиллагааг хадгалсан байдаг. Энэ төрлийн хиймэл эрхтэн нь голд нь суулгасан металл голын тусламжтайгаар өгөгдсөн хэлбэрийг тогтоодог.

Хийлдэг хиймэл эрхтэн. Хатуурал нь өөрчлєгддєг болохоор одоо vед хамгийн тохиромжтой хэлбэр юм. Учир нь єєрчлєгддєг хатуурал нь бэлэг эрхтэний физиологийн байдлыг буюу хэвийн ч  хөвчирсөн үеийнхийг ч  дууриах боломжтой.

Хүйс солиулах хагалгаа. Ийм төрлийн хагалгаа нь тусгай бvлэгт хамаарна. Энэ бол ноцтой үндэслэлийг шаарддаг бєгєєд журам ёсоор ийм хагалгааны ємнє  сэтгэл судлаач, сэтгэцийн эмчтэй удаан хугацаанд  ажиллах болдог. Тэрчлэн нэлээд олон тохиолдолд ийм хагалгааны үр дүнд хvн бvрэн єєрчлєгддєг. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх зэрэг өөрийн хүйсээ адилтган хүлээн зөвшөөрөхгүй байдлыг дагалдаж байдаг амьдралын зохисгүй хэв маягаас  бvрэн татгалзах нь ч бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан