Б.БААТАР
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын 70 жилийн ойн олон улсын чуулган дээр үг хэлснээс хойш тэрээр ОХУ-ын Сири дэх цэргийн ажиллагаа, лалын дайчид болон ирэх жилийн ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн зэрэг сэдвээр “cbsnews.com” сайтад сэтгүүлч Стив Крофттой хийсэн ярилцлага өгснийг хүргэж байна.
-ОХУ Сирийн армитай хамтраад Сири дэх лалын дайчидтай тэмцэж эхлээд долоо хоног өнгөрлөө. Энэ хугацаанд олон чухал хотуудыг буцаан эзлэн авсан байдаг. Башар Аль Ассадын засаглалыг ОХУ дэмжих болсныг АНУ хэрхэн харж байна вэ?
-Энэ их түвэгтэй асуудал. Нөхцөл байдал тодорхой биш. Хаана хэнтэй дайтаж байгаа нь олон улсад нээлттэй биш. Тийм л байдалд Сирийн армийнхан ОХУ-тай хамтран дайтаж байна. Үүнийг бид олон улсад, дэлхийд нээлттэй болго гэсэн шаардлагыг тавьсан. Гэвч одоог хүртэл хуурай газраас цэргийн ажиллагаа явуулах тухай яриа хүртэл гараад байгаа. Нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байгаад АНУ санаа зовж байна. Сири дэх лалын дайчид нөхцөл байдлыг үнэхээр хүнд болгож байгаа нь үнэн. Башар Аль Ассад ОХУ-ын тусламжтайгаар өөрсдийн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангаж байгаад таатай байна. АНУ Сирийн нөхцөл байдал дээр хүлээцтэй олон улсын ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно.
-Хамгийн сүүлд би Барак Обама тантай яг нэг жилийн өмнө яг энд хамт суугаад ярилцаж байсан. Та тухайн үед Ирак, Сирийн дайчид нэгдээд лалын дайчид буюу исламын улс байгуулах гэж байгаа талаар ярьж байлаа. Мөн та лалын дайчдын эсрэг төлөвлөгөө боловсруулсан байгаа, Иракийн армийн цэргүүдэд дэмжлэг үзүүлнэ, Сирийн газар нутагт байгаа армийнханд тусална гэж ярьж байсан. Энэ бүхэн лалын дайчдыг устгахад чиглэсэн гэж хэлж байсан?
-Цаг хугацааны асуудал. Өнгөрсөн цаг дээр болсон зүйл.
-Өнгөрсөн цаг ч гэсэн энэ бүхэн бүхэл бүтэн нэг жил боллоо, та тэгээд...
-Би энэ бүхнийг нэг жилийн дотор дуусна гэж хэлээгүй биз дээ.
-Үгүй л дээ. Гэхдээ та хэлэхдээ...
-Энэ асуудлаар хаа нэг газар тохиромжтой асуулт байж л таараа.
-Асуулт энэ байна. Та нөхцөл байдал хараад болж байгаа үйл явдлыг өнгөрөөсөөр байх юм бол юу ч өөрчлөгдөхгүй гэж би хэлэх гэсэн юм. Асуултын хариултыг ч олох хэцүү. Хамгийн чухал зүйл нь Сирийн ард иргэд газар нутгаасаа дүрвэж, европ руу зорих боллоо. Энэ бүхэн асуултын хариулт биш биз дээ?
-Сири бол бүхэл бүтэн дэлхийн асуудал болон хувирсан. Харилцаж, холбогдоход үнэхээр хэцүү болсон. Энэ бүх хүнд нөхцөл байдлаас болж Сирийн ард түмэн өөрсдөө газар нутгаа орхин гарах болсон. Харгис хэрцгий дарангуйлагч удирдагч нь ард иргэдийнхээ эсрэг хүчтэй тэсрэх бөмбөг хаясан нь ийм байдалд хүргэсэн нь үнэн. Ингээд Башар Аль Ассад босогчдоос газар нутгаа цэвэрлэж байна гэж эндүүрсэн. Гэвч үнэндээ тийм биш. Асуудал бүр ч хүнд болсон. Аль-Кайда болон лалын дайчид Сирийн газар нутагт өөрийн эрх мэдлийг тогтоож, газар нутгийг нь эзлэх болсон. Тэднийг зогсоох хүч байгаагүй, байлгахыг ч Сирийн эрх баригчид хүсээгүй. Нөхцөл байдал таагүй болж ирэхийн цагт хүмүүс нь газар нутгаа орхин, босогчид байдлыг хяналтандаа авч эхэлсэн. Сирид болж байгаа цэргийн гэж хэлж болох ажиллагаа маш их. Арми бүрэн хяналт тогтооход хүндрэлтэй. Би сайн ойлгож байгаа. Сөрөг хүчнийг газартай нь тэгшлэх хүртэл эрх баригчийн сэтгэл санаа зогсохгүй, ямар ч аргаар хамаагүй тэдний эсрэг байлдах нь тодорхой. АНУ бид хэзээ ч анхнаасаа Сирийн газар нутагт үйл ажиллагаа явуулах талаар бодож байгаагүй. Мэдээж тэдний зөвшөөрөлгүй.
-Би өөрсдийгөө асуудлуудыг нэг нэгээр нь авч шийдвэрлэхэд хүндрэл гарахгүй гэж ойлгодог. Та ч хэрэв хүсвэл лалын дайчдыг гарах гарцгүй мад тавих нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүхэнд юу саад болж байна?
-Тэгэлгүй яахав. Цаг хугацааны асуудал гэж хэлсэн шүү дээ.
-Хэн нэгэн тэдний хийж байгаа муу үйлдлийг зогсоох хэрэгтэй гэдэгтэй адил, асуудалд орохгүй бол холуур байх нь АНУ-ын орчин цагийн бодлого биш гэж үздэг. Ирак болон Сирийн сайн цэргүүд одоог хүртэл лалын дайчдын нэрийн дор бүхий л үйл ажиллагааг чөлөөтэй хийж, гүйцэтгэж байна. Хэн лалын дайчдаас ангижирах юм бэ?
-Цаг хугацаа өнгөрөх тусам бид биш дэлхий өөрөө тэднээс салсан байна. Асуудлаа шийдвэрлэсэн байна. Бүх зүйл хуучны хэвэндээ орж, сайхан цаг ирнэ. Сирийн иргэд ч эргээд нутагтаа ирж, аж төрөх болно. Сири дэх суннит шашинтай хүмүүс эрх мэдлийг гартаа авах цаг ирнэ. Хүмүүсийн дунд зүгээр нэг иргэний дайн болоод байгаа юм биш. Иргэн бүр шашин шүтлэгээрээ ялгарч дайтаж байна. Энэ ямар гээчийн хачирхалтай зүйл вэ. Яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бол.
-Та уг нь конгресстэй хэлэлцэж хагас тэрбум ам.доллар авсан удаа бий. Энэ мөнгөөр цэргүүдийг сургах, зэр зэвсэгээр хангах, дайчлах, байлдах ухаан заасан байх ёстой. Центком нэртэй удирдлагын төвийг байгуулах үүрэгтэй байсан. Гэвч бүх зүйл эсрэгээрээ таны 50 хүний ихэнх нь баривчлагдсан байдалтай Сирид байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний дөрөв, тав нь амиа алдсан гэж дууллаа?
-Стив би ийм л учраас Сирийн газар нутаг дотор тогтсон цэргийн ажиллагаа явуулдаг баазтай болохыг хичээж байгаа юм. Гэвч Сирийн тал дээр олон улсаас хангалттай дэмжлэг авч чадахгүй байгаа учраас АНУ гацсан, хохирсон байдалтай байна. Зэвсэгт босогчид, лалын дайчдын ялгааг олж, Засгийн газрын эсрэг дэмжлэг үзүүлэх явдал хамгийн чухал. Левантын дайчидтай хийсэн тулаанууд бүгд ашиггүй байсан. Бид ялагдсан. Башар Аль Ассад арай зөв аргаар бодлого явуулаад байна уу даа гэсэн бодол төрөх болсон нь үнэн.
-Хэрвээ танд Сирийн босогчдыг сургах, тусгай хөтөлбөр явуулах зэрэг ажил урагшлахгүй байгаа шалтгаанд эргэлзэж байгаа бол ямар бодлогын дагуу явах ёстой юм бол?
-Бидний хийх ёстой зүйл гэж бий. Их гүрний бодлого гэж зүйл байх ёстой биз дээ Стив. Тиймээс бид дүрмээс гажих ёсгүй. Хэрвээ та таван мянгын оронд таван цэрэг сургах, таван мянган цэрэг эрсээс тав нь ашигтай байвал ямар ч ажил урагшлахгүй шүү дээ. Тийм учраас АНУ-ын бодлого Сирийн газар нутагт цэргийн ажиллагаа явуулсан л бол байх ёстой зүйлийн нэг гэж би хэлэх гээд байна.
-Тэгээд тэд таниар үүнийг хийлгэхийг хүсэж байгаа юм уу?
-Яг үнэндээ бол үгүй. Бид өөрсөддөө ашигтай бүхий л бодлогын төвшинд хийх ёстой ерөнхий чиг баримтлалыг тэд дагахгүй гэж байгаад гол учир байгаа. Түүнээс биш АНУ Сирид цэргийн ажиллагаа явуулах, хамтран ажиллахад өөр зүйл байхгүй.
-Би таныг энэ талаар бүүр нарийн ярих хүсэлгүй байгааг харж байна?
-Үгүй ээ. Би харин ч энэ талаар ярьж байгаадаа баяртай байна.
-Та 5000 цэрэг эрс сургаад тав нь л ашигтай талаар ярих шиг боллоо. Гэвч энэ хангалтгүй юу. Яагаад үлдсэн нь бидэнд туслахгүй гэж?
-Стив сонсож бай. Энэ бүхэн ажиллахгүй, хэрэгжихгүй гэдэгт эргэлзээд хэрэггүй. Хэрэв бид хичээвэл бүх зүйл болно. Гэвч бидэнд олгосон боломжийг ашиглахгүй бол нөхцөл байдал ийм хэвээрээ ч байсаар байна. Магадгүй Сирийн босогчид ч АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулах эсэхийг бид яг сайн мэдэхгүй. Тиймээс л би энэ асуудал их түвэгтэй гэж хэлээд байгаа юм.
-Жишээ авч ярилцвал арай тодорхой болох юм шиг байна. Афганистан?
-Яг зөв. Бид Афганистан цэргүүдийг сургасан. Бүхэл бүтэн 13 жил сургаж, тус улсад нөхцөл байдал сайжрахыг харж суулаа. Гэвч тийм зүйл болсонгүй. Улам хүнд болсоор байна. Энэ цэргүүдийг сургаад нэмэр байхгүйг харуулж байна. Мэдээж бүх нийтийн хувьд арай л туршлагатай сайжирсан гэж харж байгаа. Гэхдээ л Афганистан улсад амар амгалан тогтохгүй байсаар байна. Тус улсын Засгийн газар АНУ-д боломж бололцоог нь гаргаад өгчихөж. Бид хүмүүсийн сэтгэхүй, нийгмийг өөрчлөх гээд хүч хүрээгүй.
-Төөрөгдөл, хий хоосон зүйлд бид зүтгээд байна гэж та хэлэх гээд байна уу?
-Яг ч тийм биш л дээ. Хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж байж нийгэм өөрчлөгдөнө.
-Сири дэх түлхүүр тоглогчийн нэг ОХУ. Сирийн арми ОХУ-д давуу байдал үүсгэсэн явдалд та НҮБ-ын уулзалтаар таатай хүлээж авч байгаагүй харагдана лээ?
-Тийм.
-Дэлхийн II дайны дараа ОХУ иймэрхүү цэргийн томоохон үйл ажиллагаанд оролцож байгаа үйл явдал бол Сири. Та жилийн өмнө хэлэхдээ АНУ Сирид голлох тоглогч байх болно гэсэн. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч одоог хүртэл шилдэг удирдагч гэдгээ харуулсан. Тэр тоглолтыг удирдаж байна?
-Тэр бол хүндлэл хүлээсэн нэгэн. Би албан үүргээ хүлээж авахдаа нэг зүйлийг ойлгосон. Украин улс В.Путинаар ахлуулсан авлига хээл хахуулийн улс төрөөр нийгэм дүүрсэн байсан. Энэ үнэн шүү. Харин Сири ОХУ-тай зөвхөн холбоотон орон гэсэн шалтгаанаар цэргийн ажиллагаа явуулах эрхтэй болоод байгаа. Энэ мэт давуу байдал В.Путинд үүссэн нь ганц л шалтгаантай. Тэр нь холбоотон орнууд нэгнийгээ дэмжиж байна. В.Путин өөрийн цэрэг, армийн хүчийг дурын холбоотон орнуудад байрлуулж чадаж байна. Манай улс харин заавал конгрессээс зөвшөөрөл авна. Бүс нутгийн аюулгүй байдал хангах ёстой улс орнуудтай уулзана гэх мэт шат дараалал ихтэй.
-В.Путин болон Башар Аль Ассад нарын харилцаа чухал байж энэ байдал үүссэн. Гэхдээ тэд хяналтыг тогтоож чадаж байна?
-Та яагаад тэднийг хамтарсан гэж хувьдаа бодож байна. Энэ талаар бодож үзсэн үү. Тэдэнд мөнгө санхүү хэрэгтэй учраас асуудлаа шийдвэрлэхийн тулд хамтдаа зогсож байгаа юм.
-Та хэлэхдээ В.Путин энэ бүх цэргийн ажиллагаа, агаарын довтолгоог өөрийн сул талаа нөхөхийн тулд хийсэн үйлдэл гэж харж байгаа гэсэн. Гэвч Ойрхи Дорнодод нөхцөл байдал улам ч хүнд болсоор байна. АНУ л засч залруулах ёстой биш гэдгийг нэг талаараа ОХУ харуулж байна?
-Санал нэг байна. Лалын дайчид бол террорист бүлэглэл. Үүнийг ямар нэг босогчид, зэвсэгт этгээдүүд эсвэл юу байдаг юм зүйл гэж ойлгож болохгүй. Бидний эхлүүлсэн террорризмийн эсрэг үйл ажиллагаанд орох ёстой л ажлын нэг хэсэг. Тийм учраас бид Сирид өөрсдийн хяналтыг тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Талибанчууд байна. Тэднийг Афганистаны цэргүүд хүртэл хүчрэхгүй, АНУ-аас тусламж авсан хэвээр байна. Өнөөдөр лалын дайчид нэгэнт тогтоосон хүрээллийг алдахгүйн тулд байдаг бүхнээ хийх нь ойлгомжтой. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ОХУ-тай хамтран ажиллах хүсэлт тавьсан боловч бүтэлгүйтсэн.
-АНУ Ойрхи Дорнодод хүчийг биш сул талыг дагуулж байна гэж таныг яриад байгаа. Энэ одоо ямар учиртай зүйл вэ?
-Та олон тоон дээр ярилаа. Гэвч тэдгээр эрхмүүд цөөн тооны Ойрхи Дорнодод өөрсдийн ноёрхол, дарангуйлалыг тогтоохын тулд бүхий л аргаа хэрэглэж байгаа цөөхөн тооны хүмүүс байгаа. Тэр чигээр нь Ойрхи Дорнод гэж ойлгож болохгүй.
-Би Саудын оролцоог хэлэх гэсэн юм?
-Саудын холбоо юу гэж. Би тэднийг эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа гэж ойлгоод яваад байгаа шүү дээ. Гэвч тийм биш гэж үү. Ямар учиртай юм бол.
-АНУ-ын оролцоо Ойрхи Дорнодод хямрал дагуулсан гэдэгт итгэлтэй байгаа талаар ярьсан байна лээ. Гэхдээ тэд өөрсдөө яг таг хариу өгөөгүй л дээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх жил болно. Та хэнийг дараагийн ерөнхийлөгч болно гэж бодож байна?
-Дональд Трамп лав биш.