Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Одонтунгалаг нумт хөгжмийн наадамд оролцохоор явлаа

Хуучир хөгжимчин У.Одонтунгалаг ҮДБЭЧ-ын үндэсний их найралтай хамт Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн” бүтээлийг удирдаач Н.Буянбаатарын удирдлагаар тоглож мэргэжилдээ гарамгай ардын хөгжимчний ид бахыг харуулж байсан нэгэн. 2011 онд хийсэн дан мэргэжлийн томоохон хэмжээний бүтээлүүд сонсгосон “Хос эрвээхэй” тоглолтдоо хуучир хөгжимд зориулан бичсэн ховор зохиолууд багтааснаараа урлагийнхнаас өндөр үнэлгээ авч чадсан билээ. Сүүлийн үед хамтлаг дуучидтай хамтран тоглох болсон тэрээр энэ сарын 16-нд Казахстаны Алмата хотод болох олон улсын ардын нумт хөгжмийн тоглолтод оролцохоор болсон байна.
Өчигдөр эх орноосоо мордсон түүнийг энэхүү хөгжмийн наадамд оролцоход нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа зуучилж, ардын хөгжмийг хэрхэн дэмждэгээ харуулсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан