Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуучууд хөнгөлөлттэй үнээр байр авах боломжтой

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо “Хямралыг хямраацгаая” уриан дор залуу гэр бүлийг орон сууцжуулах аян өрнүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Аяны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ- ны Орон сууцны байнгын хороо хамтран,энэ сарын 23-25-нд шинэ орон сууцны “Үнэ тохиролцох экспо”-г “Аса” циркт зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр залуу гэр бүлд хөнгөлөлттэй үнээр орон сууц борлуулах аж. Мөн борлуулагч талтай үнэ тохирч болох төдийгүй нийт төлбөрийн 10 хувийг урьдчилан төлөөд орон сууц авах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан