Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЯНХАЙРХАН УУЛ


Увс аймгийн Малчин сумын нутагт орших Баянхайрхан уул. Далайн төвшнөөс 2273 метрийн өндөрт өргөгдсөн эртний тахилгатай хайрхан. XVII зууны дунд үед арван баядын хошууны ноёд цугларан нутаг усаа хойч үедээ бүрэн бүтэн үлдээж, дээдлэн хайрлаж явах тухай арга ухаанаа ярилцаж, эдгээр хошууны нутагт орших онцгой дөрвөн газрыг тахилгатай болгож бумба залж байрлуулахаар санаа нэгджээ. Тэгээд тусгай элч мордуулан хүсэл зорилгоо гүйцэлдүүлж одоогийн Хяргас сумын нутагт Борхайрхан уул, Малчин сумын Баянхайрхан уул, Зүүнговь сумын Өгөөмөр уул, Тэс сумын Цагаан Эрэг хэмээх 4 ууланд мөнөөхөн бумбаа байрлуулан тахих болсоор эдүгээг хүргэсэн гэх аман түүх үлдсэн байдаг. Энэ дөрвөн уулын алинаас нь ч харсан нөгөө гурав нь заавал харагддаг бөгөөд хошуу нутгаа ижил тэгш харж хандаж байхыг бэлгэдсэн хэмээдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан