Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Нороврагчаа: МоАХ бол шударга ёсны дуу хоолой ардчиллын мөнхийн харуул юм


Чуулга уулзалтын хүндэт төлөөлөгч Сэлэнгэ аймгийн МоАХ-ны анхны зохицуулагч (дарга) байсан Г.Нороврагчаатай тэртээ 25 жилийн өмнөх нөхцөл байдал, ардчиллын төлөөх тэмцлийн талаар ярилцлаа.

-Та Сэлэнгэ аймгийн МоАХ-ны анхны дарга байсан хүн, мөн ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Бүх юм хаалттай байсан тухайн цаг үед хэрхэн тэмцэж байсан талаар дурсана уу?
- Би Сэлэнгэ аймгийн МоАХ-г байгуулалцаж, анхны зохицуулагчаар ажиллаж байсан. Мөн Ардын их хурлын депутатаар сонгогдон үндсэн хууль батлалцсан. Хуульд есөн хөлт цагаан сүлдийг санаачлан оруулж батлуулсан “Цагаан сүлдийн Норовоо” гэдэг хүн.
Зохицуулагч болсон гэдгээ хувь заяа гэж боддог. Учир нь 1990 оны ардчилсан хувьсгалыг сэтгэл зүрхээрээ хийсэн. Сэлэнгэ аймагт шинэ ардчилсан сонгууль хийх, ардын түр хурал байгуулах улс төрийн шаардлага тавьж, 1990 оны дөрөвдүгээр сарын 29-нд долоон хүн өлсгөлөн зарласан юм. Тэдний дотор нэг эмэгтэй байсан нь миний хань. Эхнэр маань өлсгөлөн зарлах үед миний хоолойгоор ч хоол давдаггүй. Өлсгөлөн зарлахын өмнөхөн дөрөвдүгээр сарын 27-нд Дархантай холбоо барихад “Дарханы цагдаагийнхан хүн баривчлах сургууль хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн. Сэлэнгэд өлсгөлөн зарлагчдыг баривчлан шүхрийн албаны ГАЗ-66 машинд ачна гэсэн мэдээлэл бас байсан.
Манай гэр өлсгөлөн зарлагчдын штаб болчихсон. Маргааш зохицуулах зөвлөлийн есөн гишүүн баривчлагдах нь тодорхой боллоо гэхэд хүн ханьдаа л итгэдэг юм байна. Эхнэртээ “Би баригдвал чи уйлж унжихгүй, цуглаанаа үргэлжлүүлээрэй. Одоо үед бол эхнэртээ албан тушаалаа өгсөн гэж ойлгоно. Тэр үед эхнэртээ чи зохицуулагч болж тэмцлээ хийнэ шүү” хэмээн хэлсэн.

-Одоо үеийг тэр үеийн тэмцэлтэй харьцуулбал?
-Тэр үеийнх шиг хоолой зангируулдаг зүйл одоо байхгүй. Тэр үед эрх чөлөөний төлөө тэмцэл байсан бол, одоо мөнгөний эсрэг тэмцэж байна. Энэ хүн мөнгөний эсрэг хараат бусаар тэмцэнэ. Тэр үед Монгол ардын хувьсгалт нам хэмээх бүхэл бүтэн төрийн эсрэг бид тэмцэж байсан бол, магадгүй өнөөдөр өөрсдийнхөө эсрэг тэмцэх болж байна. Фракц гэсэн нэртэй мөнгөний бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэдэг бол мөнгө шаарддагдаг, том эрсдэлтэй. Тухайн үед амь насаа алдах эрсдэл байсан бол одоо ардчиллын буянаар хөрөнгөтэй болцгоосон. Хуучин ч гэсэн машинтай, ядаж нэг ТҮЦ-тэй болсон учраас  алдах хөрөнгөтэй болсон байна. Тэр үед алдах юмгүй байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан