Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хөгжлийн харандаа” экспо боллоо


Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа” экспог өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын санаачилгаар Нийслэлийн хүүхдийн холбоо, МЗХ-ны дэргэдэх Гэр бүлийн байнгын хороо хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 40 гаруй байгууллагын 3000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан боллоо. Мөн уг экспод оролцогч байгууллагууд нийгмийн хариуцлагаа дээдлэн Хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй 30-50 хүүхдийг  байгууллагынхаа хөгжлийн үйл ажиллагаанд хамруулж, нэг сарын дараах үр дүнг үнэлж тооцохоор болсон юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан