Сирийн газар нутагт лалын дайчид Японы “Тоёота” брэндийн жижиг жийпийг байлдаанд хэрэглэж байгаа нь АНУ-ын гайхшралыг төрүүлсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Террорист бүлэглэл байгаа нутаг дэвсгэрээр Япон улсын автомашин байгаа нь ямар учиртай болохыг “Тоёота” үйлдвэрийн захиргаанаас асууж байгаа талаар мэдэгдсэн. Гэвч үүнийг “инээдтэй хэрэг” хэмээн ОХУ болон бусад улс оронд онцолж байгаа юм.
Энэхүү машинууд нь Ойрхи Дорнодын бүхий л улс орнуудад хямд үнээр чанартай бараа болон худалдаалагдсан гэдгийг үйлдвэрийн захиргаанаас мэдэгдсэн байна. Мөн АНУ энэ үгээрээ Япон улсыг лалын дайчдыг санхүүжүүлэгч орон болгож харагдуулах сонирхол байгаа эсэхийг лавлаж асуужээ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эдгээр машины сериал дугаарыг үйлдвэр рүү илгээхийг хүсч байгаагаа Тоёота брэндийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Харин лалын дайчид унаа тэрэгний асуудлыг мэдэхгүй гэсэн тайлбараар таглаж орхисон байна.