Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтай хотод намрын мод тарих аян өрнөв

Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Хил хязгааргүй Алтайчууд” арга хэмжээний хүрээнд Алтай хотод мод тарих аян өрнөж 2015 оны аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд  Хүүхдийн парк, Шүтээний өндөрлөг, Дашпэлжээлин хийд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гадна  улиас, хайлаас, шар хуайс, агч зэрэг 7130 ширхэг мод тарив.

“Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая” уриан дор зохион байгуулагдсан мод тарих ажилд  Улаанбаатар хотоос нутгийн зөвлөлийн дарга  Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатар,  дэд дарга Р.Самдандовж, Макс группын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжигмэд болон бусад төлөөлөгч, аймгийн удирдлагууд, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, сумдын нутгийн зөвлөлүүд, төрийн бус байгууллагууд, иргэд  нийт 2000 гаруй хүн мод тарих үйлсэд нэгдэж хоёр өдөр ажиллав.
 
Мөн мод тарих ажилд идэвхи зүтгэлтэй оролцсон нийт иргэдийн дунд Макс групп азын сугалаа явуулж иргэн Б.Батмөнх азтан болж хурдан удмын адуу хожсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигтай намрын мод тарих өдөр аравдугаар сарын 10-нд тохиож байгаа бөгөөд энэ долоо хоногт тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа, айл өрхүүд хашаандаа, албан байгууллагууд орчиндоо мод тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийх ажлууд үргэлжлэн явагдах гэнэ.

Модоо тариад орхих бус, тарьснаасаа хойш 3-5 жил сайтар арчлан хамгаалах нь хамгаас чухал. Нэг мод таривал нэг насны буян Хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Хүн хүмүүн заяанд төрсөн бол үр үндсээ үлдээх, мод тарих, ном бичих энэ гурван үйлийг заавал хийсэн байх ёстой гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан