Иргэний агаарын тээврийн нислэгийн үеэр эмч, эрүүл мэндийн тусламж үзүүлэх аргачлал тааруу байдаг талаар нисгэгчид төдийгүй иргэд байнга шүүмжилдэг. Нислэг үйлдэж байхад хүний бие муудсан, өвдсөн тохиолдолд нислэгийг цуцлах, чиглэлийг өөрчлөх боломжгүй нь харамсалтай. Энэ долоо хоногийн даваа гарагт АНУ-ын иргэний агаарын тээврийн Финикс хотоос Бостон хот руу нисэж явсан онгоцны нисгэгч эрүүл мэндийн шалтгаанаас болж амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Багийн таван гишүүнтэй 147 хүнтэй явсан онгоц нэг нисгэгчээ алдсан боловч зорчигчдод мэдэгдэлгүй газардсан байна. Бие нь тааруу болж эхэлмэгц хамгийн ойр Суракузд газардах зөвшөөрөл авч буусан ч нисгэгч амьсгал хураасан байж. Харамсалтай нь зорчигч өвдсөн тохиолдол онгоц газарддаггүй учраас нисгэгчийн бие тааруу гэсэн шалтгаанаар ослын буулт хийсэн нь дэлхий нийтийн иргэний агаарын тээврийн эргэн тойронд шүүмжлэл дагуулсан үйл явдал болов. Амиа алдсан нисгэгчийн талаар компанийн зүгээс нууцалж байгаа ч өнөөдөр хэвлэлийн бага хийхээ мэдэгджээ.