Ус цаг уур, орчны шинжилгээний алба иргэд, хөдөлмөрчид, малчид, тариаланчид цасан шуурганаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
10 сарын 06 буюу өнөө шөнөөс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 07-нд ихэнх нутгаар, 08-09-нд нутгийн зүүн болон өмнөд хэсгээр, 15-нд хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах урьдчилсан мэдээтэй байна. Салхи 07-нд ихэнх нутгаар 12-14 м/с, зарим газраар 16-18 м/с, түр зуур 20-24 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градусын хүйтэн, өдөртөө 1-5 градус дулаан байх аж. 10 сарын 10-наас нутгийн баруун өмнөд хэсгээр, хугацааны эцсээр нийт нутгаар бага зэрэг дулаарах төлөв ажиглагдаж байгаа юм. Иймд цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар сонсож, намрын ажлаа төлөвлөхийг санууллаа.