Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Хүрэн манжингийн ач тус

Хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их. Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.

Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна ашигтай нянгууд тэрхүү бодист ордог байна. Энэ нь судасны ханыг цэвэрлэж, цус ны эргэлтийг сайжруулдаг аж. Эрдэмтэд судалгаандаа 70-аас дээш насныхныг хамруулан хэдэн сарын турш өглөө бүр хүрэн манжингийн аяга шүүс уулгахад хөгшчүүдийн даралт тогтворжиж, ой тогтоолт нь илт сайжирсан гэнэ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс өмнө нь их мартамхай болж байгаагаа дуулгасан бол шүүс ууснаас хойш зарим дурсамж нь хүртэл сэргэсэн гэжээ. Сонирхуулахад, түүхий хүрэн манжингийн шүүсэнд төмөр, В аминдэм, кальци, магни, кали, иод ихээр агуулагддаг.

Улаан манжингийн шүүс бэлтгэх арга:

Эхлээд хүрэн манжингаа халислаж 1литр усанд 4 хуваан хийж,  20-25минут буцалгана. Дараа нь хүрэн манжингаа шүүж авч саванд хийнэ. Хүрэн манжингаа хаяхгүйгээр оройн хоолондоо хэрчиж хийж болно. Гэхдээ шүүс гаргаж авсан хүрэн манжингаа 1 хоног л байлгаж  хоолонд хэрэглэх  хэрэгтэй. Гаргаж авсан шүүсээ литрийн саванд хийж хөргөнө.Үүний дараа элсэн чихрээ хийж сайтар хутгана. Ингээд хүрэн манжингийн шүүс бэлэн болоо. Өөр нэг зүйл гэвэл та элсэн чихэр хийхгүй ч байж болно.

Анхааруулах зүйл: Та хүрэн манжингийн шүүсийг халуун дээр нь амсаж болохгүй.Учир нь халуун дээрээ хүчиллэг ихтэй бөгөөд шүүсний дээд хэсэгт химийн бодис тунарч байдаг.Хөрсний дараа дээр нь тунарсан хэсгийг халбагаар авч хаях хэрэгтэй.Та хүрэн манжингийн шүүсийг амны халбагаар ууж эхлэх хэрэгтэйг сануулы.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан