Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн батламж авав Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна “Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ Нийтийн тээврийн зорчигчдод мэдээ мэдээлэл, контентуудыг шууд дамжуулан хүргэж байна “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар Япон Улсаас сурагчид иржээ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ
Хурандаа Д.Цогтбаатар ялаа нэмүүллээ

Бусдыг далайлган сүрдүүлж, төрийн нууц задруулсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар Авдрант дахь ШШГЕГ-ын харьяа хорих 403 дугаар ангид ял эдэлж байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчиржээ.

Учир нь хурандаа Д.Цогтбаатарыг бусдын гүтгэсэн гэх хэргээр дахин шүүсэн байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Хурц хурандаа Д.Цогтбаатарыг гүтгэж, гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэмээн гомдол гаргасан байна. Гомдлыг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, хурандаа Д.Цогтбаатарт 3,1 сар ял оноожээ.

Уг ялыг өмнөх хэргийн буюу төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгтэй нь нэгтгэж хорихоор болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан