Ц.Батбаярт 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс хууль бус өмч хувьчлалын асуудлаар 2.1 жилийн хорих ял оноосон байдаг.
Ингээд Ц.Батбаяр Төв аймгийн Мөнгөнморьтын хорих ангид ял эдэлж байсан юм.
Ц.Батбаярын суллагдах хугацаа нь дуусах болоогүй байсан ч засрал хүмүүжил сайн, төлбөрийн өргүй байсан тул өчигдөр Төв аймгийн шүүхэд хэлэлцэж, ийнхүү тэнсэнгээр суллах шийдвэр гарган суллажээ. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа өдөр бүр шүүхэд цагаа бүртгүүлэн, хуулийнхан түүнд хяналт тавин ажиллаж байх юм.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлэн улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсанд буруутгасан.
2012 онд Ц.Батбаярыг хотын мэр байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн хэмээн АТГ-т өгсөн байдаг. Улмаар хоёр жил шалгасны эцэст 2014 оны долдугаар сард шүүхээс ял оноосон билээ.