Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“С.Зориг агсны хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж чадахгүй байна”

Монголын ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан УИХ-ын гишүүн Л.Болд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлэх санал гаргаснаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан эхэлсэн юм. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд тэрээр “Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь үрэгдсэн өдөр тохиож байна. Энэ хэргийн учрыг манай хууль сахиулах байгууллагынхан өнөө хүртэл олж чадахгүй байна. Саяхан Олон улсын парламентын холбооны гишүүдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид ирж манай хууль сахиулах байгууллагынхантай уулзсан мэдээлэл хэвлэлд гарсныг та бүхэн санаж байгаа байх. Хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийн учрыг хурдан олох хэрэгтэй. Янз бүрийн хардлага жил болгоны энэ өдөр хэвлэлээр маш их гардаг. Тиймээс хурдан учрыг нь олохгүй бол энэ хэрэгт цэг тавигдахгүй. Хууль сахиулах байгууллагын ажиллагаанд нөлөөлөх гэсэнгүй. Ажлаа хуулийн дагуу хурдан шуурхай хийхийг хэлж байгаа юм. Та бүхнийг суудлаасаа босч хүндэтгэл илэрхийлэхийг хүсье” гэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд босч талийгаачийн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан