Афганистаны батлан хамгаалах хүчний явган цэргүүд ойрын өдрүүдэд маш хүнд тулаанд орсоор байгаа. Тэд өчигдөр Кундуз хотыг эргүүлэн талибанчуудаас авсан талаар мэдэгдсэн. Бие даах чадвартай болох хүртэл АНУ-ын тусламжтайгаар тэд талибуудын эсрэг тулалдсаар байгаа юм. Нутгийн хойд хэсэгт байрлах тосгоныг эзэлснээс гадна давшилтаа урагшаа явуулсаар байгаа аж. Кабул болон стратегийн чухал хотуудыг эзлэх ажиллагаа амжилттай үргэлжилж байгааг тус улсын армийнхан урамтай байгаа талаар өгүүлсэн. Хамгийн гол нь талибанууд лалын дайчидтай нэгдэхээр өөр газар тулалдаж байгаа гэсэн мэдээлэл тархаад байгаа юм. Тиймээс Афганистаны дайчдад таатай боломж нээгдэж байгаа гэдгийг албаныхан онцолжээ. АНУ-ын цэрэг армийнхан Афганистан улсад өөрсдийн цэргүүдийн тоог багасгаж, гаргах талаар яриа өрнөж байсан ч удалгүй эсрэгээрээ цэрэг армийн хүчийг нэмэгдүүлэх шийдвэр Барак Обама гаргасан.