Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиллари Клинтон цахим шуудан хэрэглэхээс айдаг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон ирэх жил АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилго­той үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн удаатай. Гэвч түүнийг тойрсон асууд­лууд гарч ирэн ажлаа хийж байхад нь мөрддөг байсан нь тогтоогдсон. Тиймээс тэрээр хойчид цахим шуудан хэрэглэхээс айж байгаа талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. 

Цахим шуудангийн аюулгүй  байдал гэж АНУ-д байхгүй гэдгийг хэлэхийн хажуугаар өөрсдийн хаягтаа анхаарал хандуулахыг уриалжээ. Иймэрхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн зохицуулах талаар сайн мэдэхгүй байгаа түүний хувьд АНУ-ын Тагнуулын төв газарт хүсэлт илгээсэн ч хариу өгөхгүй, үл тоомсорлоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дуулгасан байна. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөх магадлалтай байгаа түүний хувьд бага зэргийн асуудлуудыг өөрийн хүрээнд шийдвэрлэж чадахгүй байсаар санал хураах цаг болох вий гэсэн айдастай байгаагаа нуусангүй. Ямартай ч тэрээр өөрийн цахим шууданг ашиглахаас айж явдаг талаар мэдэгдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан