Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оклахомагийн удирдлага цаазын ялаас татгалзлаа

АНУ-ын мужууд өөр өөрс­дийн хууль жу­рам­тай байдаг. Мөн сүүлийн жилүүдэд муж болгон нэг нэгээр цаазын ялаас татгалзаж байгаа нь өөрчлөлтийг харуулж байна. Мужийн шүүхээс хүнийг цаазлах шийдвэр гаргана гэдэг байж болохгүй зүйл гэдгийг онцлоод бусад мужийн адил цаазын ялаас татгалзаж байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн жилийн хувьд 35 хүнийг цаазлах шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ жилийн хувьд 19 байгаа нь гайхах зүйл үгүй. Гэмт хэргийг бууруулах тал дээр анхааран ажиллах юм бол цаазын ял авах хэрэг гарахгүй гэдгийг шүүх цагдаагийн байгууллага санал нийлсэн.

Тиймээс шүүхийн зүгээс хуулийн шинэчлэлтийн дагуу цаазын ялаас мужийн шүүх татгалзаж байгааг Ерөнхийлөгч Барак Обамад дуулгасан байна. Тэрээр ч энэ үйл явдалд сэтгэл хангалуун байгааг өгүүлсэн. Ингээд цаазын ялтай цөөн муж үлдсэн бөгөөд 1997 оноос хойш мужууд нэг нэгээр ийнхүү цаазын ялаас ховхорч байна. Олон улсын хүний эрхийг хамгаалах тухай хуульд цаазлах тухай ийнхүү заасан байдаг байна. Хүн хүнийг хөнөөсөн тохиолдолд хүн хүнийг дахин хөнөөх үргэлжлэлийг тавих ёсгүй. Харин бүх насаар нь хорих, мөнгөн торгууль оноох зэрэг нь хуулийн дээд хэмжээгээр тогтоох тухай байдаг аж. Иймэрхүү зүйл заалт нь хүчирхийлэл, хүчирхийлэл дагуулдаг гэсэн ойлголтыг төрүүлж цаазын ялаас татгалзах суурь болж өгдөг байна. Ямартай ч ардчилсан орны мужууд ээлж дарааллан цаазын ялаас татгалзсаар байгаад хүмүүс баяртай хүлээн авч эхэлжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан