Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ: Сири дэх Лалын улс бүлэгт агаараас цохилт өгч эхэллээ

Сири дэх Лалын улс бүлгийн эсрэг ОХУ-ын сөнөөгч онгоцнууд лхагва гарагт анх удаа агаараас цохилт өгсөн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Агаарын хүчнийхэн Лалын улс бүлгийн байрлаж буй газар, тээврийн хэрэгслүүд болон агуулахыг гол байгаа болгож, агаараас дайралт хийсэн байна.

Лхагва гарагийн өглөөгүүр ерөнхийлөгч Путины Сирид ОХУ-ын цэргүүд цэргийн ажиллагаа эхлэх хүсэлтэнд парламентийн зүгээс зөвшөөрсөн хариу ирснээр ийн довтолгоо эхэлсэн байна.

Путины хэлснээр ОХУ-ын цэргүүд Лалын улс бүлгийн эсрэг хийж буй тэмцэлд Сирийн армид дэмжлэг болж байгаа гэв.

Өнгөрөгч долоо хоногууд Оросууд өөрсдийн цэргүүд болон техникүүдийг Сирийн Латакиад байрлуулж эхэлсэн бөгөөд Сирийн цэргийн албан хаагчдыг мөн сургаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан