БНХАУ-д залхуу, бүтэл муутай гэж 249 албан тушаалтнуудыг шийтгэсэн тухай Reuters мэдээлэв. Хөгжлийн шинэ төслүүдийн батлахгүй, хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж өгөөгүйгээс ийнхүү шийтгүүлэх болсон байна.
Хятад улсын дарга Си Жиньпиний явуулж байгаа авлигатай тэмцэх кампанит ажлаас айсан хөдөөгийн албан тушаалтнууд томоохон төслүүдийг батлахаас аль болох зайлсхийх болсон ба ийнхүү олон тоогоор огт батлахгүй татгалзан албан хаагчид шийтгүүлсэн аж. Шалгалтаар 24 мужийн 249 албан тушаалтныг халсан буюу тушаал бууруулан шийтгэсэн байна.
Дансанд 296 тэрбум юань байсныг яаралтайгаар нийгмийн хөгжлийн төслүүдэд оруулжээ. Авлигатай тэмцэх нь Хятадын эрх баригчдын гол зорилтын нэг болсон бөгөөд энэ кампанит ажлаар том улстөрчдөөс эхлээд олон мянган хүн шийтгэгдээд байна. Тухайлбал, Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Жоу Юнкан авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял авсан билээ.