Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ходоодны хорт хавдар

Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс євчлєх эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрэгэтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь 2 дахин өндөр. Энэ эмгэгийн тархалтын хувьд Япон улс зуун мянган хүн тутамд 75 ходоодны хорт хавдартай хvн оногддогоороо дэлхийд нэгт ордог.
Хоёрдугаарт Орос (36), Скандинавын орнууд, Чили, Бразили, Колумби улсууд (40-50) удаалж байна.

Ерөнхий
Ходоодны салст бүрхvvлнээс (дотор хана)  ургадаг хорт хавдрыг ходоодны өмөн буюу рак гэнэ. Ходоодны өмөн нь улаан хоолойтой нийлэх дээд хэсэг, ходоодны vндсэн хэсэг (их бие) эсвэл гэдэстэй нийлэх доод хэсэг зэрэг хаана ч байрлаж болно.

Шалтгаан:
Ходоодны эсийн хромосомд тодорхой гажиг (мутаци) үүссэн тохиолдолд хавдрын эс болж хувирдаг нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь  ходоодны эсvvд хорт шинжтэй болж хувирдагийн шалтгаан одоо хvртэл  тодорхойгүй хэвээр vлдэж байна. Одоохондоо энэ євчнийг єдєєж болох эрсдэлийн хvчин зvйлvvдийн бvлгийг тодруулсан байна.

Ходоодны өмөн үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:
    Удамшлын нөлөө: Хэрвээ гэр бvлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр  өвчилж байсан бол бусад бvх ойр дотны тєрєл тєрєгсєд нь өвчлөх магадлал 20% -иар єсдєг.
    Хоёрдугаар бүлгийн цус тай хүмүүст ходоодны ємєн олонтаа тохиолдог;
    Хооллолтын онцлог: Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх  магадлалыг  мэдэгдэхvйц  ихэсгэдэг.

Архи, тамхи хэрэглэх;

    Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнvvдээр удаан хугацаагаар өвдөх;
    Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хvмvvсийн өвдөх магадлал  2.5 дахин  ихэсгэдэг;
    Ходоодноос Helicobacter pylori / хелико бактери / бактер илрэх. Энэ асуудлаар эрдэмтэд одоохондоо маргаж байгаа.
    Шөрмөсөн чулуу /асбест/,  никельтэй харьцдаг ажил
    Витамин В 12 болон С-ийн дутагдал;
    Хvнснийн бүтээгдэхүүний нитрат болон нитрит агуулагдах
    Пернициоз хэлбэрийн цус багадалттай (хорт чанартай) хүмүүст 20 дахин их тохиолддог.

Явц
Цоо эрүүл ходоодонд өмөн бараг огт үүсдэггүй болохыг орчин үед нотолсон билээ. Улмаар хорт хавдар ын ємнєх байдал гэж нэрлэгддэг ходоодыг бvрхэж байдаг эсийн бvтцийн єєрчлєлт  нєлєєлдєг. Ийм байдал нь ихэвчлэн хүчиллэг багатай ходоодны үрэвсэл, шархлаа болон ходоодны ургацагтай vед үүсдэг. Хавдрын ємнєх vеэс хавдар vvсэх хvртэл дунджаар 10-15 жил  єнгєрдєг. Хавдарын эхний шатанд ходоодонд 2см-ээс бага хэмжээтэй хавдар үүснэ.  Аажмаар энэ нь томорч ходоодны гvн (ходоодны ханын бүх давхаргыг нэвт ургадаг) болон гадаргуйгаар тархан ургадаг. Ходоодны өмөн нь олон тооны үсэрхийлэл (метастаз) эрт vvсгэх хандлагатай байдгаараа онцлог. Зарим хавдрын эсүүд нь эх хавдараасаа салж (жишээ нь цус болон тунгалагын урсгалаар) бие махбодиор тархаж шинэ хавдрын зангилаанууд (метастаз) үүсгэдэг. Ходоодны өмөнгийн vед метастазууд нь ихэвчлэн тунгалагын булчирхайнууд болон элгэнд vсэрхийлдэг. Зарим тохиолдолд өндгөвч, өөхөн эслэг, уушиг, арьс яс зэрэгт үсэрхийлдэг.

Ходоодны өмөн нь хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулна. Гэдэсний дэргэд байрласан vед хvнс гэдсээр дамжихад саад болдог. Улаан хоолойнд ойр байрласан vед хvнс ходоодонд ороход саад болно. Yр дүнд  нь хvн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургаж байхдаа бусад эрхтэн бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамждаг. Элэг, уушиг, тархи болон ясанд үсэрхийлдэг. Vvний дvнд бvх гэмтсэн эрхтнvvдийн vйл ажиллагаа алдагдаж эцэстээ үхэлд хүргэдэг.

Шинж тэмдэг
Хавдрын хэмжээ жижиг байхад ямар нэгэн шинж илрэхгүй. Зєвхєн зарим тохиолдолд хоолны дуршил өөрчлөгдєх байдал ажиглагддаг. Жишээ нь: мах, загас зэрэгт дургүй болдог. Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгvvд илэрнэ, үүнд:

    Хооллосны дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих
    Өтгөнөөр бие засах үйл ажиллагаа алдагдах (гүйлгэх, өтгөн хатах);
    Хэвлийн дээд хэсгээр өвдөх, бүсэлж өвдөх, өвдөлт ар нуруу руу дамжих (хавдар нойр булчирхайд дамжих vед);
    Гэдэс томрох, хэвлий хєндийд шингэн хуралдах (асцит);
    Турах;
    Хавдар судсыг гэмтээсэн үед ходоод гэдэсний замаас цус алдах боломжтой

Оношлогоо
Онош хэдий эрт тавигдана, эмчилгээ төдий чинээ амжилттай байна. Ходоодны өмөн байж болзошгүй гэх єчvvхэн тєдий сэжиг тєрсєн vед, ер нь хоол боловсруулах үйл ажиллагааны ямар ч асуудлын vед ходоод-гэдэсний эмчид (дотрын эмч) хандаж тусламж авах хэрэгтэй. Ходоодыг шинжлэх үндсэн арга бол ходоод дурандах юм. Дурандах үед эмч ходоодны салст бүрхvvлийн байдалтай танилцах бөгөөд сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авдаг. Эд эсийн шинжилгээгээр  хавдрыг илрvvлээд зогсохгvй мєн тvvний хортой хоргүй эсэхийг тогтоодог. Мөн нэмэлт шинжилгээний хэлбэрээр хоол боловсруулах замын рентген шинжилгээ, компьютерийн томограф, хэвлийн хєндийн эрхтний хэт авианы шинжилгээ (эхо) зэргийг  хэрэглэдэг. Цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээ хийснээр цус багадалт, бие махбодийн уургийн солилцооны алдагдлыг тодорхойлох боломжтой.

Эмчилгээ
Ходоодны өмөнгийн эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон хөрш эд эрхтэндээ тархсан байдлаас шууд хамаарна. Үндсэн эмчилгээний арга нь өмөнг ходоодтой бүхлээр нь эсвэл хэсэгтэй нь авах мэс заслын арга юм. Мєн олон тохиолдолд ходоодноос гадна дэлүү, элэг болон гэдэсний  хэсгийг авдаг. Хагалгааны дараа хими болон туяа эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт
Хатингарших хэлбэрийн ходоодны үрэвсэл, шархлаа, ходоодны уртай, тvvнчлэн  ходоодны өмөнөөр өвдөж байсан тєрєл садантай хүмүүс жил бүр ходоод дурандах шинжилгээнд орж байх нь маш чухал.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан