Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яс сийрэгжих өвчин буюу ясны сийрэгжилт гэж юу вэ

Яс сийрэгжих өвчнийг шинжлэх ухааны хэллэгээр остеопороз гэдэг. Энэ нэр нь  osteon –яс ба poros-нүх гэсэн хоёр грек үгнээс гаралтай. Остеопороз нь  ясны эдийг гэмтээж хөндий нүх үүсгэдэг. Энэ өвчний үед сийрэгжэснээс болж яс багахан ачааллын үед ч гэмтэж мэдэхүйц хэврэг болдог.

Хvн санамсаргүй бүдрэх, хүндэвтэр юм өргөх зэрэг нь байдаг л зүйл. Гэтэл  остеопороз  өвчтэй хүнийн хувьд иймхэн ачаалал нь яс хугарах шалтгаан нь болдог. Өнөөдөр статистик мэдээгээр остеопороз нь хамгийн ихээр тархсан ясны эдийн өвчин бєгєєд тэр дундаа эмэгтэйчүүдэд эрчvvдээс  хоёр дахин их тохиолддог байна.

Шалтгаан

Остеопороз буюу яс сийрэгжих євчин нь бие махбодийн ямар нэгэн үйл ажиллагаа хямарсанаас болж үүсдэг. Ихэвчлэн бодисын солилцооны өөрчлөлтөөс ясны эдийн хэмжээ багасдаг.

Эрсдэл бий болгох хүчин зүйлд гэмтэл, хугарал, удамшлын гаралтай кальцийн солилцооны алдагдал, нас , тамхи татах, архи, хоол боловсруулахтай холбоотой євчин, дааврын өөрчлөлт зэрэг нь орно.

Яс сийрэгжих өвчин ихэвчлэн эмэгтэйчvvдийн цэвэршилт ийн vед vvсдэг. Энэ нь бэлгийн дааврын ялгаралт нь буурсантай холбоотой байдаг. Бэлгийн даавар нь ясны бодисын солилцоонд шууд нөлөөлдөг болохоор дутагдахад  кальци алдагдаж ясны эдийн сийрэгжилт явагддаг.

Зарим эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх мөн л яс сийрэгжилт үүсэхэд хүргэж болзошгүй байдаг. Жишээ нь: нийлэг кортикостеройд. Энэ эм нь бүтцийн хувьд бөөрний дээд булчирхайн даавартай маш төстэй бөгөөд ясны солилцоонд бас оролцдог. Стероид эмийн бодисыг удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодид дааврын тэсрэлт болж ясны эд vхдэг.

Өндөр настай хүмүүст хөгшрөлтийн яс сийрэгжилт элбэг ажиглагддаг. Нас ахихын хэрээр гэдэсний кальци шимэх чадварын буурч, Д аминдэмийн дутагдал үүсдэг нь хөгшөрлтийн яс сийрэгжилтийн үндсэн шалтгаан юм.

Шинж тэмдэг

Яс сийрэгжилтийн дөнгөж үүсч эхлэж байхад ямар ч єєрчлєлт гардаггvй. Өвчин эхлээд 10 жил єнгєрчихєєд байхад гарч буй  өөрчлөлтvvдийг  мэдэхгvй хэвээр байж болно. Ясны эд багасахад өвдөлт үүсдэггүй боловч заримдаа ууц нуруугаар янгинаж өвдөх нь бий. Улмаар тун ялихгүй зүйлээс болж яс хугалсны дараа л нэг л биш болоод байгааг таамаглаж эхэлдэг.

Явц

Яс сийрэгжих үед ясны эд үхжих нь шинээр нөхөн төлжихөөсөө хурдан явагддаг. Үр дүнд нь арга ясны ерөнхий жин багасч эхэлнэ. Улмаар ясны эдийн 25% алдагдахад яс бүрэн сийрэгжсэн байдаг. Өвчний үед нурууны хэлбэр алдагдаж хөдөлгөөний үед нурууны өвддөг болно. Олон тооны яс хугарна. Биеийн өндөр багасч заримдаа 10-15 см-аар намхан болох нь ч бий.

Оношлогоо

Өвчтөнүүд яс сийрэгжилтээр зовиурладаггүй. Харин яс нь хугарсан үедээ тусламж авахаар ханддаг. 50 -аас дээш насныхны яс удаа дараалан хугарсан тохиолдолд ясны системд өөрчлөлт гарсан байж магадгүйн шинж.

Зөв оношийг гэмтэл согогийн мэргэжлийн эмч нар л тавих боломжтой.

Үүний тулд ясны рентген шинжилгээ, денситометрийн шинжилгээ эсвэл компюьтерийн томографийн шинжилгээг хэрэглэдэг. Цусны шинжилгээ хийж дааврын түвшнийг тогтооно. Шаардлагатай үед дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө, эмэгтэй хүндэмэтэйчүүдийн эмчийн зөвлөгөө авна.

Эмчилгээ

Дотоод шүүрлийн согогтой өвчтнүүдэд дааврын суурийг хэвийн болгох бэлдмэлүүдийг өгнө. Мөн иллэг ба эмчилгээний биеийн тамирын дасгал хийж,  шаардлагатай үед тусгай бэхэлгээг өмсгөнө.

Урьдчилсан сэргийлэлт

Судлаачид ясны эдийн нягтрал ба хугарлаас сэргийлэх биеийн тамирын дасгал хоёр нь хоорондоо уялдаа холбоотой байгааг тогтоосон байдаг. Тусгайлан боловсруулсан дасгалыг тогтмол хийхэд ясны эдийн тоо ихэсдэг байна.

4 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Хамгийн их уншсан