Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоригдол оргуулсан хэргээр хуягт долоон жилийн ял өгөв

Нью-Йорк хотын иргэн, шоронгийн хуяг эмэгтэй хоригдол оргуулсан хэргээр долоон жилийн ял шүүхээс авсан байна. Тэрээр хоригдолд гарах гарц болон зугтаах боломж олгосон нь хяналтын камерт үлдсэн бичлэгээс тогтоогдож, ийнхүү ял авсан нь дэлхий нийтэд АНУ-ын шүүх засаглалын талаар шүүмжлэл дагуулахад хүргэв. Долоон жилийн ял авсан 51 настай Мичел Жойс шүүх танхимаас шорон руу шууд ачигдсанаас нөхөр нь ч уулзаж амжаагүй аж. Түүнд шүүхээс 5000 ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна. Мөн шоронгийн хана босгох ажилд өөрийн биеэр оролцож, 120 мянган ам:доллар бүхий ханыг босгох талаар эх сурвалжууд мэдээллээ. Өмгөөлөгч нь манай үйлчлүүлэгч буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа учраас шүүхээс ялын хэмжээг бууруулахыг хүссэн мэдэгдэл хийсэн ч бүтэлгүйтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан