Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянчандмань суманд гарсан хүчингийн хэргийг шалгаж байна

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Баянчандмань сумын Эрдэнэ, 3-р багийн нутагт үйлдэгдсэн хүчингийн хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Тодруубал: Тус сумын Засаг даргын орлогч 31 настай  Х, сумын Мал эмнэлэгийн үржлийн тасгийн эмч 26 настай Б-г шөнийн 20 цагийн орчим дуудан, улмаар согтууруулах ундаа хэрэглэж мансуурсан үедээ хүчирхийлжээ. Хохирогч Б  хүзүүгээ боолгосны улмаас цус хурсан, дээд уруул язарч, давсаг хагарч, нарийн гэдэс нь  цувсан байдалтай олдон Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Уг хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1,126-р зүйлийн 126.2 дэх хэсгийн дагуу мөрдөн шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан