Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд 25245 согтуу жолоочийн эрхийг хасжээ

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 35433 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ. Үүний 19107 нь Улаанбаатар хотод, 16326 жолооч нь хөдөө орон нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Нийт илрүүлсэн зөрчлийн 25245 жолоочийн эрхийг хассан бол 9890-ийг нь баривчилсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны мөн үед нийт 50917 согтуу жолоочийг илрүүлж, 40409 жолоочийн эрхийг хасч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан