Тайваны арлыг хүчтэй хар шуурга дайран өнгөрөх төлөв өчигдөр ажиглагдаж, олон сая хүн амыг бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна. Номхон далайгаас ирж байгаа хар шуургыг “Дужуан” гэж нэрлэсэн бөгөөд Тайваны эргийн харуулууд онц байдал зарлан ажиллаж байгаа юм байна. Тайваны эрэг дагуу байгаа загасчид болон ойр ойрхон байгаа бүхий л хүмүүсийг эрэг дээр яаралтай ирэхийг шаардсан санамж мэдээлэл тараасан аж. Дужуан хар салхи цагт 230 км байх төлөв ажиглагдсан ч нарийн тооцоо хараахан гараагүй байгаа юм. Мөн их хэмжээний усархаг бороо орохыг анхааруулсан бөгөөд хөрсний гулгалт, цунами үүсч болзошгүй аюул Тайваны бүх газар нутагт ойртон яваа талаар CNN агентлаг мэдээллээ. Тайваны арал дагуу амьдардаг хүмүүсийг нүүргэн шилжүүлэх үүрэг хүлээсэн аврах багийнхан өчигдөр өглөөнөөс эхлэн шуурхай ажиллаж байгаа. АНУ-ын хиймэл дагуулын станц дээр ажиллаж байгаа сансарын нисгэгч Кжелл Линдгрийн “Дужуан хар шуурга Тайвыг зорьж байна. Тайванд байгаа найзууд болгоомжтой байгаарай” хэмээн хиймэл дагуулаас авсан зурагаа илгээжээ.