Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грек дүрвэгсдийг хүлээж авах шинэ төв нээнэ


Цагаачдыг хүлээж авах, бүртгэх хоёр шинэ төвийг Грекийн эрх баригчид Афин болон Салоник хот орчимд нээхээр болжээ. Энэ тухай тус улсын Дотоод хэрэг, захиргааны шинэчлэлийн нэгдүгээр орлогч сайд Иоаннис Музалас телевизийн "Мега" сувгаар мэдээлсэн байна.

“Дүрвэгсэд алга болохгүй” бөгөөд энэ салбарт “шидэт дохиур гэж байхгүй” учраас Засгийн газар цагаачдыг хүлээн авах, бүртгэх ийм системийг бий болгохоор төлөвлөж байна. Энэ нь “нэг талаас дүрвэгсдийн амьдралыг хөнгөвчлөх, нөгөө талаас грекчүүдийн ачааллыг багасгана” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Хоёр төв нь хоёул дүрвэгсдийг хэн болохыг нь бүрэн тогтоох хүртэл эсвэл өөр газарт шилжүүлэх хүртэл түр байлгах зориулалттай аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан